» » ЦЭРЭГ СПОРТЫН “ДӨЛ” ТЭМЦЭЭНД ЕБ-ЫН ГҮНЗГИЙ СУРГУУЛИЙН БАГ ТЭРГҮҮЛЛЭЭ.
ЦЭРЭГ СПОРТЫН “ДӨЛ” ТЭМЦЭЭНД ЕБ-ЫН ГҮНЗГИЙ СУРГУУЛИЙН БАГ ТЭРГҮҮЛЛЭЭ.
Монгол улсын Ерөнхийлөгчийн ивээл дор, Батлан хамгаалах сайдын нэрэмжит болгон зохион байгуулагдах улсын аварга шалгаруулах цэрэг спортын “ДӨЛ” цогцолбор тэмцээний 1 дүгээр шатны шалгаруулалт өнгөрсөн амралтын өдрүүдэд зохион байгуулагдлаа.
Тэмцээнд. 5 баг оролцож, жагсаалын үзүүлэх тоглолт, гардан тулааны үзүүлэх тоглолт, тасгийн захирагчийн тэмцээн, эсээ бичлэг, асуулт хариулт зэрэг төрлүүдээр өрсөлдсөнөөс:
Тэргүүн байрыг ЕБ-ын Гүнзгий сургуулийн 10а ангийн “ХАС” баг
Дэд байрыг баг ЕБ-ын Орхон сургуулийн 9г ангийн “ӨСВӨРИЙН АВРАГЧИД” баг
Гутгаар байрыг ЕБ-ын Номын хүрдэн сургуулийн “СҮЛД” баг эзэллээ.
Шилдэг тасгийн захирагчаар ЕБ-ын Гүнзгий сургуулийн 10а ангийн сурагч Б.Бат-Эрдэнэ шалгарлаа.
Тэмцээнд оролцсон сурагчдаас шалгаруулж баг бүрдүүлэн аймагт зохион байгуулагдах II шатны шалгаруулалтад оролцоно.
Баг, тамирчдыг уралдаанд оролцоход мэргэжил, арга зүйгээр хангаж тусалсан, тэмцээнийг зохион байгуулахад идэвх зүтгэл гарган хамтран ажилласан Хархорин Онцгой Байдлын Хэлтэс, Хархорины Нэгдсэн Эмнэлэг, ШШГХ-423 дугаар нээлттэй хаалттай хорих анги, ивээн тэтгэж дэмжсэн Боломж Худалдаа ны төвийн хамт олонд талархал илэрхийлье.
Засаг даргын Тамгын газар

ЦЭРЭГ СПОРТЫН “ДӨЛ” ТЭМЦЭЭНД ЕБ-ЫН ГҮНЗГИЙ СУРГУУЛИЙН БАГ ТЭРГҮҮЛЛЭЭ.

 

ЦЭРЭГ СПОРТЫН “ДӨЛ” ТЭМЦЭЭНД ЕБ-ЫН ГҮНЗГИЙ СУРГУУЛИЙН БАГ ТЭРГҮҮЛЛЭЭ.

 

ЦЭРЭГ СПОРТЫН “ДӨЛ” ТЭМЦЭЭНД ЕБ-ЫН ГҮНЗГИЙ СУРГУУЛИЙН БАГ ТЭРГҮҮЛЛЭЭ.

 

Санал асуулга

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

ЗДТГ-ын мэдээлэл
ИТХ-ын мэдээлэл
Сумын шинэ мэдээ мэдээлэл
Тендерийн мэдээлэл
Төрийн үйлчилгээ
Тогтоол шийдвэр