» » “Хамтран ажиллах санамж бичиг”-т гарын үсэг зурлаа
“Хамтран ажиллах санамж бичиг”-т гарын үсэг зурлаа

“Хамтран ажиллах санамж бичиг”-т гарын үсэг зурлаа

 

2015 онд Итали улсын Турин хот , Өвөрхангай аймгийн Хархорин сум хооронд соёл, аялал жуулчлал, эрдэм шинжилгээний салбарт хамтран ажиллах гэрээг байгуулан олон ажлуудыг төлөвлөн хийж байна. 2018-08-20-ны өдөр Хархорум музей, Турин хот дахь “ Ази, Дорно Дахины археологийн малтлага, судалгааны төв”-үүд “Хамтран ажиллах санамж бичиг”-т гарын үсэг зурлаа. Хамтын ажиллагааны хүрээнд тус төвийн захирал Карло Липполис, археологич доктор Робэрта Мэнэгацци, уран барималч Раффаелэ Мондацци нарын мэргэжилтнүүд “Шавар эдлэлийг хэвээр хуулбарлах ” онол, практик хосолсон сургалтыг 2018.08.17-23 –ны өдрүүдэд Хархорум музейд зохион байгуулж Хархорум музей, ДӨ-ОХСДГХЗ болон Хархорин сумын ЕБС-н багш, сурагчид хамрагдлаа. Мөн сумын Засаг дарга Л.Энхбат Италийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзан санал солилцлоо.

Санал асуулга

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

ЗДТГ-ын мэдээлэл
ИТХ-ын мэдээлэл
Сумын шинэ мэдээ мэдээлэл
Тендерийн мэдээлэл
Төрийн үйлчилгээ
Тогтоол шийдвэр