» » “ ТАРИАЛАНЧДЫН ЗӨВЛӨГӨӨН-2022” ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
“ ТАРИАЛАНЧДЫН ЗӨВЛӨГӨӨН-2022” ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
Монголын тариаланчдын холбооны Өвөрхангай аймаг дахь салбар, Хархорин сумын ЗДТГ хамтран тариаланчдын зөвлөгөөнийг зохион байгууллаа.
Зөвлөгөөнд 100 гаруй тариаланч, төмс хүнсний ногоо тариалагч иргэд болон аймгийн Засаг даргын орлогч И.Доржсүрэн, ХХААХҮЯамны мэргэжилтэн Э. Уламбаатар, ХААДСангийн гүйцэтгэх захирал О. Сумъяасүрэн, аймгийн ХХААГ-ын дарга С. Цэдэнбалжир, Монголын тариаланчдын үндэсний холбооны дэд ерөнхийлөгч Б.Цог, МХЕГ-ын таримал ургамлын үр, хорио цээрийн хяналтын улсын ахлах байцаагч Д.Цэрэндулам нарын албаны хүмүүс оролцож тариаланчдад:
- Аймгийн газар тариалангийн өнөөгийн байдал, цаашдын зорилт
- ХААДС-аас 2022 онд газар тариалан, хүнсний үйлдвэрлэлийг дэмжих бодлого
- Үр сортын мэдээлэл
- Хаврын тариалалтад баримтлах ерөнхий зөвлөмж зэрэг чиглэлээр мэдээлэл өглөө.
Мөн Цаг уурын албанаас дулааны улирлын төлөв, цаг агаарын нөхцөл, арилжааны банкууд зээлийн мэдээлэл хүргэлээ.
Тариаланчид сонирхсон асуултандаа хариулт авч, санал солилцлоо.
Засаг даргын Тамгын газар

“ ТАРИАЛАНЧДЫН ЗӨВЛӨГӨӨН-2022” ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

 

“ ТАРИАЛАНЧДЫН ЗӨВЛӨГӨӨН-2022” ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

 

“ ТАРИАЛАНЧДЫН ЗӨВЛӨГӨӨН-2022” ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

 

“ ТАРИАЛАНЧДЫН ЗӨВЛӨГӨӨН-2022” ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

 

Санал асуулга

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

ЗДТГ-ын мэдээлэл
ИТХ-ын мэдээлэл
Сумын шинэ мэдээ мэдээлэл
Тендерийн мэдээлэл
Төрийн үйлчилгээ
Тогтоол шийдвэр