» » ИРЭХ САРЫН 1-ЭЭС НИЙТ ХҮН АМЫГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ҮЗЛЭГ, ОНОШИЛГООНД ХАМРУУЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭХЭЛНЭ.
ИРЭХ САРЫН 1-ЭЭС НИЙТ ХҮН АМЫГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ҮЗЛЭГ, ОНОШИЛГООНД ХАМРУУЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭХЭЛНЭ.
Энэ ажлын бэлтгэлийг хангаж, БОЭТ-д улсын төсвийн 1.3 тэрбум төгрөгийн санхүүжилтээр Эрүүл мэндийг дэмжих төвийг байгуулаад байна.
Энд орчин үеийн хүчин чадал бүхий томоохон төхөөрөмжүүдийг суурилуулснаар иргэд маань өвдсөний дараа биш, өвдөхөөсөө өмнө урьдчилан сэргийлэх, Улаанбаатар хотыг зорихгүйгээр аймагтаа үзлэг оношилгоонд хамрагдах бүрэн боломжтой болж байна.
Мөн өнгөрөгч 3 сард ЭМЯ-ны хөрөнгө оруулалтаар Ангиографи буюу судсан дотуурх оношилгоо, эмчилгээний төхөөрөмжийг суурилуулж байсан бол энэ удаа 200 сая төгрөгийн өртөг бүхий бөөр, шээсний доод замын дурангийн мэс заслын иж бүрэн багажийг суурилууллаа.
Дээрх арга хэмжээнд Эрүүл мэндийн сайд С.Энхболд оролцож, БОЭТ-д нэвтрүүлсэн тоног төхөөрөмжийн байдалтай танилцан тулгамдаж буй асуудал, салбарынхаа цаашдын зорилтын талаар санал солилцсон юм.
2021 онд эрүүл мэндийн салбарт улсын төсвөөс 230 тэрбум төгрөгийн тодотголыг хийсэн бөгөөд үүнээс 110 тэрбум төгрөгийг зөвхөн үзлэг оношилгоонд шаардлагатай тоног төхөөрөмж худалдан авахад зориулсан. Үүний үр дүнд хөдөө орон нутгийн нэгдсэн эмнэлгүүдийг чадавхижуулахад онцгой анхаарч байна.
Өвөрхангай аймгийн эрүүл мэндийн салбарт 2021 онд улс, орон нутгийн төсөв, төсөл хөтөлбөр, зээл тусламжийн хүрээнд нийт 8.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн бол 2022 онд улсын төсвийн 17.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийгдэж байгаа юм.

ИРЭХ САРЫН 1-ЭЭС НИЙТ ХҮН АМЫГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ҮЗЛЭГ, ОНОШИЛГООНД ХАМРУУЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭХЭЛНЭ.

 

Санал асуулга

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

ЗДТГ-ын мэдээлэл
ИТХ-ын мэдээлэл
Сумын шинэ мэдээ мэдээлэл
Тендерийн мэдээлэл
Төрийн үйлчилгээ
Тогтоол шийдвэр