» » МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙД Ө.ЭНХТҮВШИН ХАРХОРИН СУМАНД АЖИЛЛАЛАА.
МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙД Ө.ЭНХТҮВШИН ХАРХОРИН СУМАНД АЖИЛЛАЛАА.

 

Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Ө.Энхтүвшингээр ахлуулсан ажлын хэсэг 2018 оны 08 дугаар сарын 19-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин суманд ажиллалаа.

Ажлын хэсэг 2018 оны 07, 08 дугаар сард тохиолдсон үерийн хор уршгийг арилгах, сэргээн босгох үйл ажиллагаа, өвөлжилтийн бэлтгэл ажлын явц, аймгуудын Онцгой комиссын үйл ажиллагаатай танилцах, үүрэг чиглэл, заавар зөвлөмж өгч, нэгдсэн удирдлагаар хангах зорилгоор ажиллав.

Энэ үеэр Өвөрхангай аймаг болон Хархорин сумын Онцгой комиссын гишүүд оролцож, Өвөрхангай аймгийн Засаг Даргын орлогч О.Батжаргал Өвөрхангай аймгийн Онцгой комиссын үйл ажиллагааг танилцууллаа.

Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин, Онцгой Байдлын Ерөнхий газрын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр нар Өвөрхангай аймгийн Онцгой комиссын үйл ажиллагаатай холбогдуулж хугацаатай үүрэг чиглэл өглөө.

Санал асуулга

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

ЗДТГ-ын мэдээлэл
ИТХ-ын мэдээлэл
Сумын шинэ мэдээ мэдээлэл
Тендерийн мэдээлэл
Төрийн үйлчилгээ
Тогтоол шийдвэр