ШИНЭ МУЗЕЙН ҮЗҮҮЛЛЭГ, ДЭГЛЭЛТИЙГ ЯРИЛЦАЖ БАЙНА
Харгалзах огноо: 2022-04-14 | Уншсан: 276
Өвөрхангай аймагт 1951 онд ашиглалтад орсон Музейн барилгыг шинэчилж, орчин үеийн шийдэл, шинэ дэглэлт бүхий барилгатай болгохоор ажиллаж байна. Одоогоор барилгын гүйцэтгэл 40 гаруй хувьтай яваа ба энэ ондоо багтаан ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байгаа юм.
Өнөөдөр шинэ музейн үзэл баримтлал, үзүүллэг дэглэлтийн бэлтгэл ажлыг хангах судалгаа боловсруулалтын ажлын хэсэг хуралдаж, үндсэн чиглэлийн талаар санал солилцлоо. Тус ажлын хэсэгт аймгийн удирдлага, холбогдох мэргэжилтнүүдээс гадна Японы Соёлын Өвийн Хамтын Ажиллагааны Консорциумын гишүүн, доктор О.Ангарагсүрэн, Байгалийн түүхийн музейн сан хөмрөгийн хэлтсийн дарга, доктор Ж.Мяндас, Соёлын Өвийн Үндэсний Төвийн биет бус соёлын өв хариуцсан мэргэжилтэн, доктор Ц.Жаргалсайхан нарын найман эрдэмтэн ажиллаж байна.
Музейн үзүүллэг, дэглэлтийг бүрдүүлэх ажлын хүрээнд уран сайхны шийдэл, дизайн, үзмэр цуглуулгын бодлогыг тодорхойлох, архивын сурвалж, холбогдох угсаатан, архелогийн судалгаа, хээрийн судалгааг хийх зэрэг олон ажил өрнөж байна.
Харгалзах огноо: 2022-04-14 | Уншсан: 276