» » Өнөөдөр аймгийн Засаг даргын зөвлөлийн хурал хуралдаж, 10 асуудлыг хэлэлцэж байна.
Өнөөдөр аймгийн Засаг даргын зөвлөлийн хурал хуралдаж, 10 асуудлыг хэлэлцэж байна.
Өнөөдөр аймгийн Засаг даргын зөвлөлийн хурал хуралдаж, 10 асуудлыг хэлэлцэж байна. Хурлаар шатахуун түгээх станцуудын байгаль орчин бохирдуулах эрсдэл, түүнээс урьдчилан сэргийлэх талаар хэлэлцлээ.
Аймгийн хэмжээнд 76 ШТС үйл ажиллагаа явуулж байгаагаас 22 нь Арвайхээрт бий. Аймгийн МХГ-аас ШТС-ын нефть хадгалалтын савны ашиглалтын хугацаа болон шатахууны хольцинд үзлэг шалгалт хийхэд зарим ШТС-ын нефть хадгалалтын савны хадгалах хугацаа дууссан, эвдрэлтэй, шатахуунд ус илэрсэн гэх мэт зөрчил илэрсэн байна. Нефть хадгалах ган савны ашиглалтын хугацаа 25 жил байх ба гэмтэл илрүүлэх оношилгоог 5 жил тутам хийх ёстой аж.
Иймд илэрсэн зөрчлүүдийг арилгах, далд суурилагдсан саванд металл хийцийн оношилгоог тогтоосон хугацаанд хийлгэж, савыг тухай бүр цэвэрлүүлэх, талуудыг оролцуулсан хэлэлцүүлэг зохион байгуулах, мэргэжлийн байгууллагаар үнэлгээ хийлгэх үүрэг чиглэлийг Зөвлөлийн хурлаас өгөөд байна.

Өнөөдөр аймгийн Засаг даргын зөвлөлийн хурал хуралдаж, 10 асуудлыг хэлэлцэж байна.

 

Санал асуулга

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

ЗДТГ-ын мэдээлэл
ИТХ-ын мэдээлэл
Сумын шинэ мэдээ мэдээлэл
Тендерийн мэдээлэл
Төрийн үйлчилгээ
Тогтоол шийдвэр