ХОРШОО ХӨГЖҮҮЛЭХ САНГААС ХОРШОО, ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРТ ОЛГОХ ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ НЬ ДАРААХ НӨХЦӨЛТЭЙ.
- Зээлийн хүүгийн хэмжээ жилийн 3%
- Зээлийн хугацаа 60 хүртэлх сар
- Зээлийн эргэн төлөлтийн эхний 12 хүртэлх сарын хугацаанд үндсэн төлбөрөөс чөлөөлж болно.
- Сангийн зээлийн эргэн төлөлт нь сар бүр тэнцүү байна
- Нэг төсөлд олгох зээлийн доод хэмжээ 10.0 сая / Сумын ИТХурлаар тогтоосон/
ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХГҮЙ ХЭЛБЭР
- ЖДҮҮ-г дэмжих тухай хуулийн 7.1.2, 7.1.6 заасан үйлчилгээ эрхэлдэг хоршоонд сангаас зээл олгохгүй. Үүнд :
- Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ, зуучлалын үйлчилгээ, хууль зүйн зөвлөх үйлчилгээ, Худалдаа, үйлчилгээний сүлжээ, хадгаламж зээлийн хоршоо, санхүүгийн бусад үйл ажиллагаа эрхлэгч хоршоо, аж ахуй нэгжүүд
- Иргэдэд зээл олгохгүй
ДАРААХ ШААРДЛАГЫГ ХАНГАСАН ХОРШОО, ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭР, ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧИД ЗЭЭЛ АВЧ, ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ.
- Тухайн суманд бүртгэлтэй, 3-аас доошгүй жил тогтвортой үйл ажиллагаа явуулдаг байх;
- Монгол банкны зээлийн мэдээллийн санд хугацаа хэтэрсэн зээлийн өргүй байх,
- Зээлийн хөрөнгийг зориулалтын дагуу ашиглаж, хугацаанд нь төлөх төлбөрийн чадвартай, барьцаа хөрөнгөтэй байх;
- Хоршоолох үйл ажиллагаа болон жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэх талаар зохих мэдлэг, туршлагатай, сургалтад хамрагдсан байх:
- Хоршоо нь Хоршооны тухай хуульд заасны дагуу хоршоодын холбоонд элсэж тодорхойлолт авсан байх,
- ЖДҮҮЭ нь Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн 6.1-д заасан байгууллагад бүртгүүлж, тодорхойлолт авсан аж ахуйн нэгж байх;
- Гурваас доошгүй жил идэвхитэй үйл ажиллагаа эрхэлж, санхүүгийн тайлангаар баталгаажуулсан байх.
Дэлгэрэнгүй мэдээллийг лавлах утас: 70327399, 88052339
/ ЗДТГ-ын Хүнс, жижиг дунд үйлдвэрлэл хоршооны асуудал хариуцсан мэргэжилтэн /
ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР