» » АЗАРГА, ИХ НАС, ДААГНЫ УРАЛДААН БОЛЛОО.
АЗАРГА, ИХ НАС, ДААГНЫ УРАЛДААН БОЛЛОО.

АЗАРГА, ИХ НАС, ДААГНЫ УРАЛДААН БОЛЛОО.

 Баяр наадмын хурдан азарганы уралдаанд Хайрхандулаан сумын уяач Д.Тогтохийн цоохор түрүүлэн, Хужирт сумын уяач Ж.Жавхаасайханы сартай хүрэн аман хүзүүдэж, Эрдэнэтолгой багийн уяач Б.Бүрэнтөсгийн бор гуравт, Орхон багийн уяач Д.Ууганбаярын хүрэн халзан дөрөвт, Шанх багийн уяач О.Буяннэмэхийн хээр айргийн тавд хурдалж наадамчин олноо баясгалаа.

Их насны морьны уралдаанд Хужирт сумын уяач Батдэмбэрэлийн хонгор түрүүлэн, Хархорин сумын Жалбаа багийн уяач Довчингийн хээр аман хүзүүдэж, Хархорин сумын уяач Насанбатын халзан гуравт, ХААИХС-ын уяач Долгорсүрэнгийн хар дөрөвт, Хархорин сумын уяач Тулгабатын цоохор айргын тавд хурдаллаа.

Хурдан дааганы уралдаанд 109 даага уралдсанаас Вангийн Овоо багийн уяач Д.Баярмагнайгийн зээрд түрүүлэн Онгоцон Ухаа багийн уяач Л.Ламаачингийн бор аман хүзүүдэж, Орхон багийн Уяач Ц.Эрдэнэхуягийн халзан гуравт, Орхон багийн уяач Долгорсүрэнгийн хонгор дөрөвт, Орхон багийн уяач Ц.Эрдэнэхуягийн саарал айргийн тавд хурдаллаа.

Азарганы бай шагналын “ЖИ ЭН ЭП Холдинг” ХХК 3 сая төгрөгөөр, Их насны бай шагналыг “Атга дүүрэн” ХХК 2.4 сая төгрөгөөр, Дааганы бай шагналыг “Эрдэнэсийн хотхон”ХХК 2.4 сая төгрөгөөр тус тус ивээн тэтгэсэнд наадамчин олныхоо өмнөөс талархал илэрхийлье.

Санал асуулга

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

ЗДТГ-ын мэдээлэл
ИТХ-ын мэдээлэл
Сумын шинэ мэдээ мэдээлэл
Тендерийн мэдээлэл
Төрийн үйлчилгээ
Тогтоол шийдвэр