МАЛЧИД, УЯАЧИД, ИРГЭДИЙН АНХААРАЛД
Харгалзах огноо: 2022-02-15 | Уншсан: 285
2022.02.15
Тус аймгийн Өлзийт, Баян-Өндөр, Хайрхандулаан, Хархорин зэрэг сумдад мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин гарч, өвчний голомтыг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх дархлаажуулалт хийх, хүн малын хөдөлгөөнийг хязгаарлан 24 цагийн хяналтын постыг ажиллуулж, эргүүл хяналт хийх зэрэг арга хэмжээг зохион байгуулж байна.
Аймгийн Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн “ Мал амьтны гоц халдварт шүлхий өвчинтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах тухай” А/03 дугаар захирамжаар хурдан морь, тэмээний уралдаан, бооцоотой уургач, бугуйлчдын тэмцээн зэрэг нийтийг хамарсан арга хэмжээг аймгийн Онцгой комиссын зөвшөөрөлгүй зохион байгуулахыг хориглосон шийдвэр гарсан тул мал сүргийн аюулгүй байдлыг хангаж хурдан морины уралдаан тэмцээн зохион байгуулахгүй байхыг малчид, уяачид, иргэдэд АНХААРУУЛЖ байна.
Харгалзах огноо: 2022-02-15 | Уншсан: 285