ИРГЭДИЙН АНХААРАЛД
Харгалзах огноо: 2022-02-09 | Уншсан: 289
Иргэн таны нэр дээр 1997-2018 оны хооронд олгосон газар эзэмших болон өмчлөх эрхийн гэрчилгээ байдаг бол 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө egazar.gov.mn вэб сайт руу нэвтрэн системд бүртгэлтэй эсэхийг шалгаарай.
Хэрэв таны газар цахим системд ямар нэг бүртгэлгүй бол ЗДТГ-ын газрын даамалд газрын гэрчилгээ, гэрээ, кадастрын зурагтай биечлэн ирж бүртгүүлнэ үү.
Монгол улсын хэмжээнд нэг л удаа шинэчилсэн бүртгэлийн ажил хийгдэх бөгөөд иргэн та өөрийн нэр дээрх газраа бүртгүүлээгүй тохиолдолд цаашид газрын харилцаатай холбоотой үйлчилгээ авах боломжгүй болно.
Иймд иргэд зарлагдсан хугацаанд амжиж шинэчилсэн бүртгэлдээ идэвхтэй хамрагдана уу.
Засаг даргын Тамгын газар
Харгалзах огноо: 2022-02-09 | Уншсан: 289