» » Засгийн газрын хуралдаан: Сурагчдын амралтыг 7 хоногоор сунгаж ирэх 2-р сарын 14-өөс дараах байдлаар эхлүүлэхээр шийдвэрлэлээ.
Засгийн газрын хуралдаан: Сурагчдын амралтыг 7 хоногоор сунгаж ирэх 2-р сарын 14-өөс дараах байдлаар эхлүүлэхээр шийдвэрлэлээ.
СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛ
Цэцэрлэгийн хичээл, сургалтын үйл ажиллагааг 2-р сарын 14-нөөс эхлүүлнэ. Цэцэрлэгт 3-5 настай хүүхдийг хамруулна. Нэг анги, бүлэгт хичээллэх хүүхдийн тоо 20±5 байна.
ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛ
Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийг 2-р сарын 14-нөөс 5/9 зарчмаар эхлүүлнэ. Сургуулийн анги бүлгээс халдвар илэрч батлагдвал тухайн анги бүлгийн хүүхдүүдийг танхимын бус сургалтад 3-5 хоног шилжүүлнэ. 2-р сарын 28-наас 100 хувь танхимаар хичээллэнэ.
МСҮТ БОЛОН ИХ, ДЭЭД СУРГУУЛЬ
Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын байгууллага, их, дээд сургуулийн хичээлийг 2-р сарын 7-ноос зайн, цахим хэлбэрээр эхлүүлнэ. 2-р сарын 28-наас танхимаар хичээллэнэ.

 

Санал асуулга

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

ЗДТГ-ын мэдээлэл
ИТХ-ын мэдээлэл
Сумын шинэ мэдээ мэдээлэл
Тендерийн мэдээлэл
Төрийн үйлчилгээ
Тогтоол шийдвэр