» » ЦЭРГИЙН БҮРТГЭЛИЙГ ЦАХИМААР БОЛОН БИЕЧЛЭН ЗОХИОН БАЙГУУЛНА.
ЦЭРГИЙН БҮРТГЭЛИЙГ ЦАХИМААР БОЛОН БИЕЧЛЭН ЗОХИОН БАЙГУУЛНА.
2022 оны цэргийн бүртгэлийг 2022 оны 01 дүгээр сарын 13-наас 01 дүгээр сарын 25-ны хооронд биечлэн болон цахим хэлбэрээр зохион байгуулна.
Иргэд цэргийн бүртгэлийг цахимаар 3 төрлөөр бүртгүүлэх боломжтой . Үүнд:
1. “е-Mongolia” гар утасны аппликейшн
2. www.e-Mongolia.mn
сайт
3. ЗДТГ-ын Нэг цэгийн үйлчилгээнд байрлаж байгаа төрийн үйлчилгээний операторт хандан бүртгүүлнэ.
Цахимаар бүртгүүлэх боломжгүй иргэд багийн Засаг даргадаа хандан цэргийн үүрэгтний үнэмлэхтэйгээ ирж бүртгүүлнэ үү.
Засаг даргын Тамгын газар
ЦЭРГИЙН АЛБАНЫ ТУХАЙ хуулиас
4 ДҮГЭЭР ЗҮЙЛ. ИРГЭНИЙ ЦЭРГИЙН ҮҮРЭГ
4.1 Монгол Улсын иргэн цэргийн албанд татагдах, элсэх, цэргийн мэргэжил эзэмших, цэргийн байгууллагад цэргийн алба хаах үүрэг гүйцэтгэх, цэргийн бэлтгэл үүрэгтэн цэргийн бүртгэлд байх, цэргийн дайчилгааны цугларалт, сургуульд оролцох нь цэргийн үүрэгт хамаарна.
4.2 Монгол Улсын иргэн нь үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсрол ялгаварлахгүйгээр цэргийн үүрэг хүлээнэ.
4.3 Дайны байдлын үед иргэний цэргийн үүргийг Монгол Улсын Үндсэн хууль, холбогдох хууль тогтоомжоор зохицуулна.
4.4 Цэргийн бүртгэлийг Монгол Улсын нутаг дэвсгэрт жилд нэг удаа зохион байгуулах ба түүнд цэрэгт бүртгэлтэй иргэн бүр хамрагдана.
34 ДҮГЭЭР ЗҮЙЛ. ЦЭРГИЙН БҮРТГЭЛ
34.1 Цэргийн бүртгэлийг аймаг, нийслэл /дүүрэг/-ийн Засаг даргын Тамгын газар зохион байгуулна.
34.2 Цэргийн бэлтгэл үүрэгтэн нь цэргийн үүрэгтний үнэмлэхтэй байна.
34.3 Цэргийн бэлтгэл алба хаах насны иргэн жил бүр цэргийн бүртгэлд бүртгүүлж, цэргийн үүрэгтний үнэмлэхэд тэмдэглэл хийлгэнэ.
34.4 Цэрэгт бүртгэлтэй мэргэжил эзэмшсэн эмэгтэйчүүд цэргийн бүртгэлд бүртгүүлнэ.
34.5 Цэргийн бүртгэлд дараахь иргэн хамрагдахгүй:
34.5.1 энэ хуулийн 16.1-д заасан үндэслэлээр чөлөөлөгдсөн;
34.5.2 цэргийн жинхэнэ алба хааж байгаа;
34.5.3 ял эдэлж байгаа.
34.6 Цэргийн бүртгэлд хамрагдах иргэн дараахь үүргийг хүлээнэ:
34.6.1 нутгийн захиргааны анхан шатны нэгж /баг, хороо/-ийн байранд тогтоосон хугацаанд ирж цэргийн бүртгэлд хамрагдах;
34.6.2 цэргийн үүрэгтний үнэмлэхийг хаяж, үрэгдүүлэхгүй байх, хаяж үрэгдүүлсэн тохиолдолд нөхөж авах;
34.6.3 цэрэг татлагын үеэр гурван сараас дээш хугацаагаар гадаад улсад зорчих бол энэ тухайгаа мэдэгдэх;
34.6.4 өөр газар шилжин суурьших тохиолдолд тухайн оршин суугаа газрынхаа цэргийн бүртгэлээс хасуулж, шилжин очсон газраа цэргийн бүртгэлд бүртгүүлэх.

 

Санал асуулга

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

ЗДТГ-ын мэдээлэл
ИТХ-ын мэдээлэл
Сумын шинэ мэдээ мэдээлэл
Тендерийн мэдээлэл
Төрийн үйлчилгээ
Тогтоол шийдвэр