» » МАЛЫН ШҮЛХИЙ ӨВЧНИЙГ ТАСЛАН ЗОГСООХ ҮҮРЭГ ӨГӨВ
МАЛЫН ШҮЛХИЙ ӨВЧНИЙГ ТАСЛАН ЗОГСООХ ҮҮРЭГ ӨГӨВ
Манай аймагтай хил залгаа Өмнөговь, Дундговь, Архангай, Булган аймгийн 7 суманд малын шүлхий өвчин тархсаны улмаас зөөвөрлөгдсөн байх магадлалтай 5 голомт манай 4 суманд үүсээд байна.
Үүнтэй холбогдуулан Хархорин, Өлзийт, Баян-Өндөр, Хайрхандулаан суманд 5 суурин пост, 4 хөдөлгөөнт эргүүлийг ажиллуулж, 20214 толгой малыг вакцинжуулж, 56450 мкв талбайд халдваргүйжүүлэлт хийгээд байна.
Сэжигтэй болон голомттой бүсэд 71 өрхийн 1271 үхэр, 10768 хонь, 7834 ямаа буюу нийт 19872 толгой мал байгаагаас 16 өрхийн 195 үхэр, 660 хонь, 253 ямаа, нийт 1108 толгой мал шүлхийгээр өвчилжээ.
Өнөөдөр аймгийн Онцгой комиссын хурлаар уг асуудлыг хэлэлцэж, голомтын халдварлалтыг таслан зогсоох, өвчний голомт бүхий нутаг өвөлжиж, хаваржихаар очсон малчин өрхүүдийн судалгааг гаргах, голомттой бүс нутгаас зорчиж буй мал, амьтан, малын гаралтай түүхий эд тээвэрлэсэн тээврийн хэрэгсэлд тавих хяналтыг сайжруулах, хурдан морь, тэмээний төрөл бүрийн уралдаан, тэмцээн, нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулахгүй байх үүргийг аймгийн Засаг даргаас холбогдох албад, сумдын Засаг дарга нарт өглөө.

МАЛЫН ШҮЛХИЙ ӨВЧНИЙГ ТАСЛАН ЗОГСООХ ҮҮРЭГ ӨГӨВ

 

Санал асуулга

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

ЗДТГ-ын мэдээлэл
ИТХ-ын мэдээлэл
Сумын шинэ мэдээ мэдээлэл
Тендерийн мэдээлэл
Төрийн үйлчилгээ
Тогтоол шийдвэр