» » СУМЫН БАЯР НААДМЫН СОЁОЛОН, ХЯЗААЛАН ШҮДЛЭНГИЙН ТОЙМ
СУМЫН БАЯР НААДМЫН СОЁОЛОН, ХЯЗААЛАН ШҮДЛЭНГИЙН ТОЙМ

СУМЫН БАЯР НААДМЫН СОЁОЛОН, ХЯЗААЛАН ШҮДЛЭНГИЙН ТОЙМ

 Соёолонгийн уралдаанд Шанх багийн уяач Д.Амартүвшингийн хонгор түрүүлж, Орхрн багийн уяач Ц.Эрдэнэхуягийн хул аман хүзүүдэж, Богд сумын уяач Б.Сугарын хээр гуравт, Эрдэнэтолгой багийн уяач Б.Баасансүрэнгийн хүрэн зээрд дөрөвт, Вангийн Овоо багийн уяач Б.Дагвадоржийн зэгэл айргийн тавд хурдаллаа.

Хязаалангийн уралдаанд Орхон багийн уяач Ц.Молор-Эрдэнийн зээрд түрүүлж, Тарагт сумын Д.Батсаруулийн саарал аман хүзүүдэж, Төв аймгийн Эрдэнэсант сумын уяач О.Батцэнгэлийн зээрд гуравт, ЗБУ сумын Б.Бямбатогтохын зээрд халзан дөрөвт, Шанх багийн уяач С.Шагдарсүрэнгийн зээрд айргийн тавд хурдаллаа.

Шүдлэнгийн уралдаанд Жалбаа багийн уяач П.Ганхүүгийн хээр түрүүлж, Орхон багийн уяач Н.Батхүрэлийн зээрд халзан аман хүзүүдэж, Эрдэнэтолгой багийн уяач Ж.Бүрэнтөгсийн сартай хүрэн гуравт, Нарийнтээл сумын уяач Б.Ганзоригын хээр, халиун соёолон 4, 5-аар хурдаллаа.

Соёолонгийн бай шагналалыг “Хархорин”ХК 2 сая төгрөгөөр, Шүдлэнгийн бай шагналалыг АССА ТРЭВЭЛ ХХК, АЛТАН ТЭРЭМ ХХК тус бүр 1.2 сая төгрөгөөр, хязаалангийн бай шагналыг Их хорум зочид буудал 2 сая төгрөгөөр ивээн тэтгэсэнд наадамчин олныхоо өмнөөс талархал илэрхийлье.

Санал асуулга

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

ЗДТГ-ын мэдээлэл
ИТХ-ын мэдээлэл
Сумын шинэ мэдээ мэдээлэл
Тендерийн мэдээлэл
Төрийн үйлчилгээ
Тогтоол шийдвэр