Насан туршийн боловсролын үндэсний төв нь “Малчин” дэд хөтөлбөрийн хүрээнд “Үндэсний сургагч багш бэлтгэх сургалт”-ыг 12-р сарын 13, 14-ний өдрүүдэд амжилттай зохион байгууллаа. “Малчдын амьдрах ухааны чадварыг дэмжих, нийгмийн хамгааллыг өргөжүүлэх дэд хөтөлбөр”-ийн “Үндэсний сургагч багш”- аар бэлтгэгдсэн 21 аймгийн Насан туршийн боловсролын багш нар орон нутагтаа сургалтын агуулгыг түгээн дэлгэрүүлж, нийгмийн даатгалын байцаагч, бэлчээр ашиглагчдын холбоо, хоршоодын манлайлагч, малчидтай нэгдэн, баг болж малчдын хотонд хүрч ажиллах юм.