» » ЖИЛД НЭГ САЯ МАЛЫН АРЬС ШИР БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭР АШИГЛАЛТАД ОРЛОО
ЖИЛД НЭГ САЯ МАЛЫН АРЬС ШИР БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭР АШИГЛАЛТАД ОРЛОО
Өнөөдөр Өвөрхангай аймагт Арьс шир боловсруулах томоохон үйлдвэр нээлтээ хийж, үйл ажиллагаагаа эхлүүллээ.
“Арьс ирээдүй” ХХК, “Ноос ирээдүй” ХХК, Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоо хамтран 2.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар жилд нэг сая малын арьс шир боловсруулах үйлдвэрийг байгуулж байна.
Зах зээлд үнэгүйдсэн арьс ширийг нэмүү өртөг шингээн эцсийн бүтээгдэхүүн болгож, зах зээлд нийлүүлэх, малчдынхаа эдийн засгийг дэмжих боломж бүрдсэн төдийгүй 100 гаруй ажлын байр бий болж, олон өрх айлын орлого нэмэгдэж байгаад аймгийн удирдлагын хувьд баяртай байна.
Үйлдвэрийг ашиглалтад оруулахад аймгаас бүх талаар дэмжиж, Олон Улсын стандарт бүхий, хоногт 700 м3 бохир цэвэрлэх хүчин чадалтай байгууламжийг шийдэж өглөө.
Тус үйлдвэр бүтээгдэхүүнээрээ дотоодын хэрэгцээг хангаад зогсохгүй, экспортонд гаргах бөгөөд Турк, Узбекстан улсаас хамтран ажиллах гэрээ байгуулаад байна.

ЖИЛД НЭГ САЯ МАЛЫН АРЬС ШИР БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭР АШИГЛАЛТАД ОРЛОО

 

ЖИЛД НЭГ САЯ МАЛЫН АРЬС ШИР БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭР АШИГЛАЛТАД ОРЛОО

 

ЖИЛД НЭГ САЯ МАЛЫН АРЬС ШИР БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭР АШИГЛАЛТАД ОРЛОО

 

Санал асуулга

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

ЗДТГ-ын мэдээлэл
ИТХ-ын мэдээлэл
Сумын шинэ мэдээ мэдээлэл
Тендерийн мэдээлэл
Төрийн үйлчилгээ
Тогтоол шийдвэр