» » Төрийн албанд цогц чадамжийг нэвтрүүлнэ.
Төрийн албанд цогц чадамжийг нэвтрүүлнэ.
Төрийн албан хаагчийн цогц чадамжийн ойлголт, цогц чадамжийг нэвтрүүлснээр бий болох үр нөлөө, ач холбогдлыг таниулах, чадахуйн зарчмыг хамгаалах, ёс зүйтэй төрийн бодлогыг хэрэгжүүлэх, ёс зүйн зөрчлөөс сэргийлэхэд ашиглах шинэ мэдлэг, инновацийн ур чадварыг эзэмшүүлэх зорилготой бүсийн сургалт Өвөрхангай аймагт 2 өдрийн турш амжилттай зохион байгуулагдлаа.
Архангай, Баянхонгор, Дундговь, Өмнөговь, Өвөрхангай аймгаас оролцсон төрийн албан хаагчдын төлөөлөл өөрсдийн аймгийн төрийн албан хаагчдад энэхүү сургалтаас авсан мэдлэг, мэдээллээ хуваалцаж, түгээн дэлгэрүүлэх юм.
Цогц чадамж гэдэг нь тухайн албан тушаалд өндөр гүйцэтгэлтэй ажиллахад шаардлагатай хувь хүний эзэмших ёстой, эсвэл эзэмшсэн мэдлэг, ур чадвар, болон хандлага/зан үйлийн нэгдлийг хэлдэг.
Монгол Улсын Төрийн албаны зөвлөл, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн “Монгол Улсад мэргэжлийн, иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх нь” төслөөс энэхүү сургалтыг Завхан, Өвөрхангай, Сэлэнгэ, Дорнод аймгуудад бүсчлэн зохион байгуулж байгаа юм.

 

Санал асуулга

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

ЗДТГ-ын мэдээлэл
ИТХ-ын мэдээлэл
Сумын шинэ мэдээ мэдээлэл
Тендерийн мэдээлэл
Төрийн үйлчилгээ
Тогтоол шийдвэр