» » Унаганы уралдаан Жалбаа багийн төвд боллоо.
Унаганы уралдаан Жалбаа багийн төвд боллоо.

Унаганы уралдаан Жалбаа багийн төвд боллоо.

Жалбаа багийн Их Эрээн малчдын нөхөрлөлөөс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “ Унаганы уралдаан ” -ыг Жалбаа багийн төвд нөхөрлөлийн ахлагч Р.Тэгшжаргал гишүүдийн хамт амжилттай зохион байгууллаа. Унаганы уралдаанд С.Шинэхүүгийн зээрд халзан унага, дааганы уралдаанд н. Өлзийбүрэнгийн хээр даага түрүүллээ. 
Нөхөрлөлийн гишүүдийн хийсэн цагаан идээ болон шар сүүний вино, шар сүүний коктель, ээзгийнд чанасан борц , мөн гар урлалын бүтээлүүдээр үзэсгэлэн гаргаж борлууллаа. Мөн хүүхдийн барилдаан, уралдаан зохион байгуулж шагналаа. 
Нөхөрлөлийн гишүүдийн дундын сангийн хуримтлал болон “БЭХ” ХЗХоршоо, Жалбаа багаас сонгогдсон Иргэдийн хурлын төлөөлөгч Д.Өсөх-Оюут , Жалбаа багийн малчин Ц.Далхаа нар ивээн тэтгэж хамтран оролцлоо.

Санал асуулга

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

ЗДТГ-ын мэдээлэл
ИТХ-ын мэдээлэл
Сумын шинэ мэдээ мэдээлэл
Тендерийн мэдээлэл
Төрийн үйлчилгээ
Тогтоол шийдвэр