» » » Бүгд Найрамдах Польш Улсын Сеймийн Дэд Маршал хатагтай Малгожата Гошевска 2021 оны 11 дүгээр сарын 21-22-ны өдрүүдэд Арвайхээр, Хархорин сумуудаар айлчлахаар товлогдоод байна.
Бүгд Найрамдах Польш Улсын Сеймийн Дэд Маршал хатагтай Малгожата Гошевска 2021 оны 11 дүгээр сарын 21-22-ны өдрүүдэд Арвайхээр, Хархорин сумуудаар айлчлахаар товлогдоод байна.
Айлчилалын үеэр Бэнэдикт Полакийн тухай үзэсгэлэнд тавих зургуудыг Бүгд Найрамдах Польш Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд ноён Кшиштофф Бойко Хархорум музейд хүлээлгэн өглөө.
Тус ажлын бэлтгэл, зохион байгуулалтын талаар сумын ИТХ-ын дарга Д.Гантөмөр, Засаг Ч.Алтанбагана нар санал солилцон ажиллалаа.
Бенедикт Полак буюу Польшийн Бенедикт нь Ромын пап IV Иннокентийн Монголын Эзэнт гүрэнд илгээсэн элч Жованни Да Пиан дел Карпини буюу Плано Карпиниг дагалдан явсан. Энэ аялал нь алдарт Марко Пологийн аяллын өмнө болсноороо онцлог юм. Бенедикт Полак “Францискийн лам нар Татаруудад аялсан нь” хэмээх аяллын тэмдэглэлийн зохиогч юм.
Уг тэмдэглэлийг Парист 1839 онд Д.Авезак хэвлэсэн. Дараа жил нь буюу 1840 онд Польшид хэвлэсэн байдаг. Сүүлд 1965 онд АНУ-ын Йелийн Их сургуулийн эрдэмтэд «Татарчуудын түүх» нэртэйгээр дээрх эх зохиолыг товчлон хэвэлжээ. Бенедикт Полакийн уг илтгэл-зохиол Монголын Эзэн хааны Ромын Папад илгээсэн захидлын хуулбарыг оруулснаараа үнэтэй юм.
Плано Карпини их аялалдаа Францын Лион хотоос 1245 оны 4 дүгээр 16-нд гарсан бөгөөд замдаа Польшийн Вроцлав хотод түр саатаж, эртний орос хэл сайн мэддэг Бенедиктийг орчуулагчаар сонгон авсан гэдэг. Аялагчид Алтан Ордын нутгаар урт зам туулж 1246 оны 7 дугаар сарын 22-нд Хархорин хүрсэн байдаг юм. Гүюг хаантай уулзах гэж гурван сар хүлээсэн байдаг.
1246 оны 11 дүгээр сард буцаад 1247 онд Монголын Их Эзэнт гүрэнд хийсэн аялалаас эргэж ирээд аяллын талаарх тэмдэглэлээ эмхтгэн гаргасан. Зарим түүхчид энэхүү тэмдэглэлийг Бенедикт Полак нь Плано Карпинитай хамтран бичсэн байж болох талтай гэж үздэг.
2004 онд “Бенедикт Полакын мөрөөр” аялал зохион байгуулсан бөгөөд 2007 оны 8 дугаар сарын 4-нд Варшав хотоос Улаанбаатар хүртэлх автомашины аяллыг Польш дахь Монгол Улсын ЭСЯ хэсэг Польш иргэдтэй хамтран зохион байгуулж байжээ.

Бүгд Найрамдах Польш Улсын Сеймийн Дэд Маршал хатагтай Малгожата Гошевска 2021 оны 11 дүгээр сарын 21-22-ны өдрүүдэд Арвайхээр,  Хархорин сумуудаар  айлчлахаар товлогдоод байна.

 

Бүгд Найрамдах Польш Улсын Сеймийн Дэд Маршал хатагтай Малгожата Гошевска 2021 оны 11 дүгээр сарын 21-22-ны өдрүүдэд Арвайхээр,  Хархорин сумуудаар  айлчлахаар товлогдоод байна.

 

Санал асуулга

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

ЗДТГ-ын мэдээлэл
ИТХ-ын мэдээлэл
Сумын шинэ мэдээ мэдээлэл
Тендерийн мэдээлэл
Төрийн үйлчилгээ
Тогтоол шийдвэр