» » “Ковид-19”-ийн халдвараас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах нь сэдэвт сургалт Нутгийн удирдлагын ордонд зохион байгуулагдаж байна. Уг сургалтад сум, багийн эмч төлөөлөл 57 эмч хамрагдаж байна.
“Ковид-19”-ийн халдвараас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах нь сэдэвт сургалт Нутгийн удирдлагын ордонд зохион байгуулагдаж байна. Уг сургалтад сум, багийн эмч төлөөлөл 57 эмч хамрагдаж байна.
Сум, багийн эмч нарыг ковид-19 халдвараас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах чадавхийг сайжруулснаар халдварыг эрт илрүүлэх, эмчилгээг эрт хамруулж, хүндрэл нас баралтаас урьдчилан сэргийлэх чухал ач холбогдолтой юм.
Сургалтын эхэнд аймгийн Засаг дарга А.Ишдорж хэлэхдээ: Дэлхий нийтийг хамарсан аюулт цар тахалтай амаргүй цаг үед ард иргэдийнхээ эрүүл мэндийн манаанд цаг наргүй зүтгэж, иргэдэд анхан шатны эрүүл мэндийн үйлчилгээг үзүүлж ачаалалтай ажиллаж байгаа сум, багийн эмч нартаа нийт Өвөрхангайчуудынхаа өмнөөс талархаж буйгаа илэрхийллээ. Аймгийн Засаг даргын нөөц хөрөнгө, гамшгаас хамгаалах зардлаас нийт 1 тэрбум гаруй төгрөгийг Ковид-19 халдвартай тэмцэхэд зориулаад байна. Мөн баяр наадмаа тэмдэглэхгүй хойшлуулж, 464 сая төгрөгийг нэн шаардлагатай тоног төхөөрөмжүүдээр үе шаттай хангаж байгаа талаар мэдээлэл өгөв.
"Амаргүй цаг үеийг шат шатандаа хичээж хамтдаа даван туулах болохоор та бүхэн маань шантарч болохгүй шүү" хэмээн захив.
Энэхүү сургалтыг аймгийн Эрүүл мэндийн газар, Бүсийн оношилгоо, эмчилгээний төв хамтран Монголын сумын эмч, мэргэжилтнүүдийн холбооны санхүүжилтээр 11 дүгээр сарын 11-12-ы өдрүүдэд зохион байгуулж байна.

“Ковид-19”-ийн халдвараас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах нь сэдэвт сургалт Нутгийн удирдлагын ордонд зохион байгуулагдаж байна. Уг сургалтад сум, багийн эмч төлөөлөл 57 эмч хамрагдаж байна.

 

Санал асуулга

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

ЗДТГ-ын мэдээлэл
ИТХ-ын мэдээлэл
Сумын шинэ мэдээ мэдээлэл
Тендерийн мэдээлэл
Төрийн үйлчилгээ
Тогтоол шийдвэр