» » СУМДАД ХҮНСНИЙ ХЯНАЛТЫН УЛСЫН БАЙЦААГЧ АЖИЛЛУУЛАХ ТАЛААР ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЗӨВЛӨЛИЙН АЖЛЫН АЛБАНД ТУСГАЙЛСАН САНАЛ ХҮРГҮҮЛНЭ.
СУМДАД ХҮНСНИЙ ХЯНАЛТЫН УЛСЫН БАЙЦААГЧ АЖИЛЛУУЛАХ ТАЛААР ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЗӨВЛӨЛИЙН АЖЛЫН АЛБАНД ТУСГАЙЛСАН САНАЛ ХҮРГҮҮЛНЭ.
Үндэсний аюулгүй байдлыг орон нутгийн түвшинд хангах тусгайлсан чиг үүрэг бүхий ажлын хэсэг хуралдлаа.
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 04/03 дугаар тогтоолоор "Үндэсний аюулгүй байдлыг орон нутгийн түвшинд хангах бодлогын баримт бичиг”-ийг батлуулсан билээ.
Тус хурлаар дээрх бодлогын баримт бичгийн хүрээнд хийж хэрэгжүүлсэн ажлын тайлан мэдээнд аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрхзүйн хэлтсээс хяналт, шинжилгээ-үнэлгээ хийсэн дүнгийн талаар хэлэлцсэн юм.
Аймгийн Засаг даргын зүгээс үндэсний аюулгүй байдлын бодлого салбар салбарт хэрхэн хэрэгжиж байгаа талаар дор бүрнээ анализ, дүгнэлт хийж тайлан мэдээг бодитой гаргаж ажиллахыг холбогдох байгууллагын удирдлагуудад анхаарууллаа.
Мэргэжлийн хяналтын газрын удаа дараагийн шалгалтаар хугацаа дууссан бүтээгдэхүүнийг сумдын иргэдэд зарж ашиг, орлого олдог сүлжээ бий болсныг илрүүлсэн байна. Иймд тус хурлаар сум, орон нутгийн иргэдийн хүнсний аюулгүй байдлыг нэн тэргүүнд хангах зорилгоор сумдад хүнсний хяналтын улсын байцаагч ажиллуулах талаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албанд тусгайлсан санал хүргүүлэх "илтгэл" уламжлахаар тогтлоо.

СУМДАД ХҮНСНИЙ ХЯНАЛТЫН УЛСЫН БАЙЦААГЧ АЖИЛЛУУЛАХ ТАЛААР ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЗӨВЛӨЛИЙН АЖЛЫН АЛБАНД ТУСГАЙЛСАН САНАЛ ХҮРГҮҮЛНЭ.

 

СУМДАД ХҮНСНИЙ ХЯНАЛТЫН УЛСЫН БАЙЦААГЧ АЖИЛЛУУЛАХ ТАЛААР ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЗӨВЛӨЛИЙН АЖЛЫН АЛБАНД ТУСГАЙЛСАН САНАЛ ХҮРГҮҮЛНЭ.

 

Санал асуулга

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

ЗДТГ-ын мэдээлэл
ИТХ-ын мэдээлэл
Сумын шинэ мэдээ мэдээлэл
Тендерийн мэдээлэл
Төрийн үйлчилгээ
Тогтоол шийдвэр