» » БОЛОВСРОЛЫН ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭТЭЙ ХҮҮХЭДТЭЙ МАЛЧИН ЭЦЭГ, ЭХИЙН БИЧИГ ҮСГИЙН БОЛОВСРОЛЫГ САЙЖРУУЛАХ ТӨСӨЛ ӨВӨРХАНГАЙ АЙМАГТ ХЭРЭГЖИЖ БАЙНА
БОЛОВСРОЛЫН ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭТЭЙ ХҮҮХЭДТЭЙ МАЛЧИН ЭЦЭГ, ЭХИЙН БИЧИГ ҮСГИЙН БОЛОВСРОЛЫГ САЙЖРУУЛАХ ТӨСӨЛ ӨВӨРХАНГАЙ АЙМАГТ ХЭРЭГЖИЖ БАЙНА
Хүүхдийг Ивээх Сан “Боловсролын тусгай хэрэгцээтэй хүүхэдтэй малчин эцэг эхийн бичиг үсгийн боловсролыг сайжруулах нь“ төслийг 2021 оны зургадугаар сараас Өвөрхангай аймагт эхлүүлсэн билээ. Есөн сарын турш хэрэгжих энэхүү төслийг Австрали улсын сайн дурынхны хөтөлбөрөөс санхүүжүүлж, тус аймгийн Арвайхээр, Хархорин болон Уянга сумдын Насан Туршийн боловсролын нэгжүүдтэй хамтран хэрэгжүүлж байгаа юм.
Төслийн хүрээнд зорилтот бүлэг тодорхойлох судалгааг Арвайхээр, Хархорин, Уянга сумдад хийж зорилтот 60 малчныг шалгуурын дагуу сонгосон юм.
Тодруулбал зорилтот сумдын насан туршийн боловсролын багш арга зүйчид бичиг үсгийн түвшин тогтоох судалгааг Арвайхээр суманд 35, Уянга суманд 15, Хархорин суманд 10 буюу хөтөлбөрт хамрагдах нийт 60 малчнаас авч, гарааны түвшнийг тодорхойлсон Энэхүү судалгааг авахдаа бичиг үсгийн тайлагдалтыг үнэлэх (FLAT) аргачлалыг ашиглажээ.
Тус судалгааны үр дүнд үндэслэн зорилтот бүлгийн бичиг үсгийн боловсролыг дээшлүүлэх болон амьдрах ухааны боловсрол олгох, хүүхдийнхээ боловсролыг дэмжихэд арга барилд сургах цогц хөтөлбөр боловсруулаад байна.
Цаашид зорилтот бүлгийн малчдад бичиг үсгийн болон амьдрах ухааны боловсрол олгох явуулын сургалтыг танхимаар болон зайнаас гэсэн хосолсон хэлбэрээр зохион байгуулна. Түүнчлэн, зорилтот болон бусад сумдын удирдлагуудтай хамтран төслийн арга, аргачлалыг нутагшуулж, малчдын бичиг үсгийн боловсролыг тогтвортой дэмжихэд анхаарч ажиллахаар төлөвлөж байна.

 

БОЛОВСРОЛЫН ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭТЭЙ ХҮҮХЭДТЭЙ МАЛЧИН ЭЦЭГ, ЭХИЙН БИЧИГ ҮСГИЙН БОЛОВСРОЛЫГ САЙЖРУУЛАХ ТӨСӨЛ ӨВӨРХАНГАЙ АЙМАГТ ХЭРЭГЖИЖ БАЙНА

 

Санал асуулга

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

ЗДТГ-ын мэдээлэл
ИТХ-ын мэдээлэл
Сумын шинэ мэдээ мэдээлэл
Тендерийн мэдээлэл
Төрийн үйлчилгээ
Тогтоол шийдвэр