Тус шүүх нь 1975 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн зарлигаар Ардын хэсгийн 3 дугаар шүүх нэртэйгээр анх байгуулагдаж, Өвөрхангай аймгийн Хархорин, Хужирт, Бат-Өлзий сумдыг харъяалан Өвөрхангай аймгийн Хархорин суманд төвлөрөн ажиллаж байсан бөгөөд хэсгийн шүүхийн дарга-шүүгч, нарийн бичгийн дарга-тогтоол гүйцэтгэгч, бичээч гэсэн 3 хүний орон тоотой байгуулагдаж байсан байна.
2015 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдсанаар Сум дундын 18 дугаар шүүх нь Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүх, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн тамгын газар болж өөрчлөгдсөн.
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүх нь нийт 23 албан хаагчдын бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Үүнд:
Шүүгч - 4, Тамгын газрын дарга - 1, шүүгчийн туслах - 4, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга - 2, мэдээлэл лавлагааны мэргэжилтэн - 1, мэдээлэл технологийн мэргэжилтэн - 1, эвлэрүүлэн зуучлагч - 1, ахлах нягтлан бодогч - 1, архив-бичиг хэргийн эрхлэгч - 1, нярав - 1, бичиг хүргэгч -1, жолооч - 1, сантехникч - 1, цахилгаанчин, мужаан - 1, үйлчлэгч - 1, гэрээт галч - 1
Одоогоор тус шүүх нь Өвөрхангай аймгийн Хархорин, Хужирт, Бат-Өлзий, Бүрд, Есөнзүйл, Өлзийт, Баян-Өндөр гэсэн сумуудыг хариуцан ажиллаж байна.