“ХҮНСНИЙ ЗОРИУЛАЛТЫН БУС ХУВАНЦАР САВ, ГЯЛГАР УУТНЫ ХЭРЭГЛЭЭНЭЭС ТАТГАЛЗЪЯ” 14 ХОНОГИЙН АЯН
Харгалзах огноо: 2021-10-25 | Уншсан: 349
Нарийн хүр багийн иргэн, сум, аймгийн аварга малчин
Ц. Гончигсүрэнгийнх сүү, цагаан идээ боловсруулж ашиг шимийг нь хүртэхээс гадна дэл, сүүл, ноосоор оосор хошлон, тоононы эргүүлэг, олом зэргээ томж, уламжлалт аргаар арьс ширээ өөрсдөө боловсруулан хазаар, ногт, зэл, татлага, сур хийж ахуйдаа хэрэглэж байна.
Хуванцар сав суулгаас татгалзан, модон андуу, үхрийн ширээр өөрсдөө хийсэн хөхүүр, борви болон хүнсний зориулалтын төмөр сав суулга, шанага, даавуун уутыг өдөр тутмын хэрэглээгээ болгожээ.
/ Архивын зураг. 2020 он/
ЭРҮҮЛ МЭНДЭЭ ХАМГААЛЖ
ЭНГИЙН, ЗӨВ ХЭРЭГЛЭЭТЭЙ БОЛЪЁ.
Засаг даргын Тамгын газар.
Зорилтот жилийн ажлын хэсэг
Харгалзах огноо: 2021-10-25 | Уншсан: 349