» » Баярлалаа
Баярлалаа
Хамтран ажилласан сумын удирдлагууд эмнэлгийн хамт олон үйлчлүүлсэн хүүхэд багачууд та бүхэндээ баярлалаа.
Эрүүл шүдтэй байх нь хүн бүрийн энгийн өдөр тутмын амьдралын хэв маяг дадлаас эхлэдэг. Хүүхдийн шүд цугуйж эхлэмэгц аав ээж асран хамгаалагч шүдийг нь маш сайн угааж, хоол хоорондын амттанг бага хэрэглэж, гэр бүлийн амны хөндий арчилгааны дадал маш сайн байхад хүүхэд багаасаа өтөл нас хүртэл цоорохгүй байх бүрэн боломжтой эрхтэн юм.
АШУҮИС-ийн Нүүр Ам Судлалын Сургуулийн захирал АУ-ны доктор Б.Батбаяр, ЭМС-ын дэргэдэх НАС-ын салбар зөвлөлийн гишүүн, согог заслын тэнхимийн эрхлэгч АУ-ны доктор Ч.Гантөмөр, мөн Эрүү нүүрний мэс заслын тэнхимийн эрхлэгч АУ-ны доктор Д.Даваахүү, Гажиг заслын тэнхимийн эрхлэгч АУ-ны доктор Ганжаргал, АУ-ны доктор Оюунхишиг нараар ахлуулсан Нүүр Амны мэс, согог, гажиг заслын резидэнт эмч нарын нийт 45 хүний бүрэлдэхүүнтэй баг хамт олонд баярлалаа. Энэ үзлэгээр урьдчилсан байдлаар 300 гаруй хүүхэд эмчилгээ судлагаанд хамрагдлаа.
СУМ ОРОН НУТГИЙН УДИРДЛАГУУД ХҮЛЭЭН АВЧ ҮЗЛЭГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛАН БҮХИЙ Л БОЛОМЖООР ХАНГАСАНД БАЯРЛАЖ ТАЛАРХСАНАА ИЛЭРХИЙЛЛЭЭ.
ЦААШИД ШҮДНИЙ КАБИНЕТИЙГ ДЭМЖИХ МӨН ИРЭХ ЗУН ИЛҮҮ ОЛОН ХОНОГООР ЗӨВХӨН ХАРХОРИН СУМЫН 12 ХҮРТЭЛХ НАСНЫ ХҮҮХДИЙГ ҮНЭГҮЙ ҮЗЛЭГ ЭМЧИЛГЭЭНД ХАМРУУЛАН ХАМТАРЧ АЖИЛЛАХ ШҮДНИЙ ЭМЧИЙН САНАЛЫГ ХҮЛЭЭН АВЧ ХАМТРАН АЖИЛЛАХААР ТОХИРОЛЦЛОО.
Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.

Баярлалаа

 

Санал асуулга

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

ЗДТГ-ын мэдээлэл
ИТХ-ын мэдээлэл
Сумын шинэ мэдээ мэдээлэл
Тендерийн мэдээлэл
Төрийн үйлчилгээ
Тогтоол шийдвэр