» » МАЛЧИД НОГООН ТЭЖЭЭЛ ТАРЬЖ ТУРШИЖ БАЙНА.
МАЛЧИД НОГООН ТЭЖЭЭЛ ТАРЬЖ ТУРШИЖ БАЙНА.
Аймгийн ИТХ-ын 2020 оны 03/06 дугаар тогтоолоор 2021 оныг “Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан орон нутагт хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө гаргаж хэрэгжилтийг ханган ажиллаж байна.
Зорилтот жилийн хүрээнд ЗДТГ-аас газрын асуудлыг шийдэж, малчдыг өвлийн бэлтгэл хангаж, ногоон тэжээл тариалах боломжийг олгосноор энэ жил Нарийн хүр багийн 32 малчин 50 га , Шанх багийн 40 малчин 50 га, Орхон багийн 31 малчин 25 га газарт ногоон тэжээл тариаллаа.
Мөн Жалбаа багийн малчин, малчдын “Их Эрээн” нөхөрлөлийн гишүүн Э.Ганхуяг, Р. Гомбосүрэн нар зуслангийн ойролцоо газраа ногоон тэжээл болон төмс, лууван, манжин, сонгино тариалж туршиж байна. Тэд өөрсдийн хүчээр газраа хагалан, талбайгаа хашаажуулж, худгаас усалгаагаа шийджээ. Дараа жил хүлэмжний нарийн ногоо тарихаар судалж байна.
Засаг даргын Тамгын газар

МАЛЧИД НОГООН ТЭЖЭЭЛ ТАРЬЖ ТУРШИЖ БАЙНА.

 МАЛЧИД НОГООН ТЭЖЭЭЛ ТАРЬЖ ТУРШИЖ БАЙНА.

 

Санал асуулга

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

ЗДТГ-ын мэдээлэл
ИТХ-ын мэдээлэл
Сумын шинэ мэдээ мэдээлэл
Тендерийн мэдээлэл
Төрийн үйлчилгээ
Тогтоол шийдвэр