» » ЗДТГ-ААС НЭГДСЭН ЭМНЭЛЭГТ АМЬСГАЛ ДЭМЖИХ АППАРАТ ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ.
ЗДТГ-ААС НЭГДСЭН ЭМНЭЛЭГТ АМЬСГАЛ ДЭМЖИХ АППАРАТ ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ.
Засаг даргын Тамгын газраас сумын баяр наадмын төсөв 5,0 сая төгрөг, Засаг даргын нөөц хөрөнгийн 2,6 сая төгрөг нийт 7,6 сая төгрөгийн санхүүжилтээр амьсгал дэмжих аппаратыг худалдан авч Нэгдсэн эмнэлгийн хэрэгцээнд нийлүүллээ.
NF5-HFNC загварын амьсгал дэмжих аппарат нь том хүн, хүүхдүүдэд хэрэглэгдэх бөгөөд уушги руу орох агаарын урсгалын тохируулгатай, хүчилтөрөгчийн баллон эсвэл хананы хийн нэгдсэн төвлөрсөн системд залгаж ажиллуулах боломжтой. Энэ аппаратыг ашигласнаар коронавирус халдвар авч, хүндэрсэн өвчтнүүд, хагалгааны дараах нэмэлт заалттай өвчтнүүд эмнэлгийн тусламж үйлчилгээ авах боломжтой болж байгаа юм.
“Ай мед техноложис” ХХК нь тус аппаратыг ханган нийлүүлэгч байгууллага бөгөөд компанийн дэд захирал, Хархорин сумын уугуул, ЕБ-ын Гүнзгий сургуулийн 2005 оны төгсөгч, Эрдэнийн Батсайхан Нэгдсэн эмнэлэгт 1,5 сая төгрөгийн үнэ бүхий эмчилгээний улаан гэрэл, гадна талбайн ариутгалын багажийг хандивлалаа.
Хандив өргөсөн Э.Батсайхан танд нутгийн иргэдийн өмнөөс талархал илэрхийлж ажлын амжилт хүсье.
Засаг даргын Тамгын газар

ЗДТГ-ААС НЭГДСЭН ЭМНЭЛЭГТ  АМЬСГАЛ ДЭМЖИХ АППАРАТ ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ.

 

ЗДТГ-ААС НЭГДСЭН ЭМНЭЛЭГТ  АМЬСГАЛ ДЭМЖИХ АППАРАТ ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ.

 

Санал асуулга

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

ЗДТГ-ын мэдээлэл
ИТХ-ын мэдээлэл
Сумын шинэ мэдээ мэдээлэл
Тендерийн мэдээлэл
Төрийн үйлчилгээ
Тогтоол шийдвэр