...

Нарийн хүр багийн иргэн В.Бат-Очир Вангийн овоо багт өөрийн эзэмшлийн хашаандаа 2015 оноос хойш мод бут, хүнсний ногоо тарьж одоогоор үхрийн нүд, чацаргана, бөөрөлзгөнө зэрэг жимс, байцаа, сонгино, шар манжин, хүрэн манжин, саримс, лууван, өргөст хэмх зэрэг хүнсний болон нарийн ногоо тариалж, өрхийн хэрэгцээгээ бүрэн хангадаг болжээ. Гэртээ зоорь хийж, өвөл хаврын улиралд ногоогоо хадгалдаг байна. 2020 онд хашаагаа тохижуулж усан оргилуур, сүүдрэвч хийж, гадна нойлоо засаж сайжруулсан. Залуучуудад үлгэр болохуйц хөдөлмөрлөж байгаа В.Бат- Очирын гэр бүлийнхэнд талархаж, амжилт хүсье. ЭКО ХАРХОРИН төслийн хүрээнд орчноо сайжруулж, ногоон ...

Хүүхэд багачуудын санал бодлыг сонсох, тэдэнд зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэхээр ЗДТГазрын иргэний танхимын 70327999 дугаарын утас ажиллаж байна. ОРОЛЦСОН ХҮҮХЭД ХӨГЖДӨГ. ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР ИРГЭНИЙ ТАНХИМ   ...

Хүүхэд, гэр бүлд чиглэсэн сэтгэл зүйн зөвлөн туслах үйлчилгээ тогтмол явагдаж байна. Засаг даргын Тамгын газар   ...

Ганган Орхон багийн иргэн Д.Базаргарьд 2010 оноос хашаандаа мод, бут, хүнсний ногоо тарьж одоогоор чацаргана, нохойн хошуу, үхрийн нүд, бөөрөлзгөнө, улаалзгана, чонын хошуу зэрэг 10 аад төрлийн мод бут, төмс, байцаа, лууван, сонгино, саримс, хүрэн манжин, хулуу, артишок, тарвас, огурцы, помидор, чинжүү зэрэг 15 төрлийн хүнсний болон нарийн ногоо тарьжээ . Хашаан дахь худгаас ус татаж усалгаагаа шийдэж ач, зээ нараа дагуулан ажилд сургаж байна. Намар ногоогоо хураан авч өвөл хаврын улиралд өрхийн хэрэгцээгээ бүрэн хангадаг байна. ЭКО ХАРХОРИН төслийн хүрээнд орчноо сайжруулж, ногоон байгууламжаа нэмэгдүүлж байгаа албан байгууллага, айл өрх, ...

12.00 ЦАГИЙН БАЙДЛААР НИЙТ СОНГОГЧДЫН 2278 БУЮУ 27.97 % НЬ САНАЛАА ӨГСӨН БАЙНА. ИРГЭД ТА БҮХЭН СОНГУУЛЬДАА ИДЭВХТЭЙ ОРОЛЦОНО УУ. СУМЫН СОНГУУЛИЙН ХОРОО         ...

Сум хөгжүүлэх сангийн төслийг 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрөөс 09:00 цагаас 07 дугаар сарын 01-ний 18:00 цаг хүртэл хүлээн авна.  Зохион байгуулагч ЗДТГазар 106 тоот өрөө Холбогдох утас 70327399, 88052339 ...

Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн санал тоолох төхөөрөмж, саналын хуудас, халдваргүйтгэлийн бодис, халдвар хамгааллын хэрэгслүүдийг хэсгийн хороодод хүлээлгэн өглөө. Монгол улсын Засгийн газраас сонгууль зохион байгуулах үйл ажиллагааны явцад цар тахлаас урьдчилан сэргийлэх журмыг гаргасан бөгөөд сонгогч бүрт амны хаалт, нэг удаагийн бээлий олгож, халууныг хэмжиж, халдваргүйжүүлэлт хийнэ. Сонгогчдын нэрсийн жагсаалтад 8148 сонгогч бүртгэгдсэн байна. ИРГЭД ТА БҮХЭН СОНГУУЛЬДАА ИДЭВХТЭЙ ОРОЛЦОНО УУ. СУМЫН СОНГУУЛИЙН ХОРОО           ...

Монгол УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн 10 дугаар тойргийн 91-100 дугаар хэсгийн хороонд төрийн захиргааны болон үйлчилгээний 100 гаруй албан хаагч томилогдон ажиллаж байна. Сумын сонгуулийн хорооноос хэсгийн хороодын гишүүдэд УИХ-ын сонгуулийн хууль тогтоомж, дүрэм журмын талаар чадавхжуулах сургалтыг зохион байгуулж, сонгууль эрхэлсэн байгууллагын ажилтны үнэмлэх, нэр дэвшигчдийн ухуулагчдын үнэмлэх олгох ажлыг зохион байгуулж байна. Сонгогч та бүхэн харьяа хэсгийн хороон дээр очиж сонгогчдын нэрийн жагсаалтаас өөрийн тухай мэдээлэлтэй танилцан нэрийн жагсаалтад бүртгэгдсэн эсэхээ мэдэх боломжтой. СУМЫН СОНГУУЛИЙН ХОРОО     ...

Авто тээврийн өөрөө явагч хэрэгсэлийн үзлэг оношлогоо суманд 6 дугаар сарын 7- 15 хооронд явагдах тул үзлэгээс өмнө татвараа төлнө үү.     ...

Сумын төвийн нийтийн эзэмшлийн талбай, ногоон байгууламжид хариулгагүй мал орж тарьсан мод бутыг сүйтгэж, иргэдэд таатай орчин бүрдүүлэхэд хийгдэж байгаа ажилд сөргөөр нөлөөлж байгаа тул иргэний үүргээ биелүүлж, хариуцлагатай байж, малаа сумын төвөөс гадагш бэлчээн, ногоон байгууламжид мал оруулахгүй байхыг анхааруулж байна. Засаг даргын Тамгын газар         ...

Санал асуулга

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

ЗДТГ-ын мэдээлэл
ИТХ-ын мэдээлэл
Сумын шинэ мэдээ мэдээлэл
Тендерийн мэдээлэл
Төрийн үйлчилгээ
Тогтоол шийдвэр