» » » Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 21 дүгээр хуралдаан 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдөр хүндэтгэлийн танхимд хуралдлаа.
Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 21 дүгээр хуралдаан 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдөр хүндэтгэлийн танхимд хуралдлаа.
Тус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
1. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 д заасны дагуу сонгуулийн 10 хэсэг байгууллаа.
2. Аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-д заасны дагуу зурагт самбарын байршлыг Холбоочдын гудамж, Гарамбазарын гудамж, Боловсролын гудамж, Эрдэнэзуугийн гудамж, Шунхлай шатахуун түгээх станцаас Сансар хороо хүртэлх гудамж хүртэл тус тус байрлуулахаар тогтоолоо.
3. Сумын 2024 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлтээр Шинэ хоршоог дэмжих хууль, журмын дагуу газар тариалан, мал аж ахуйн үйлдвэрлэлийн зориулалтаар 128 га газрыг төсөл сонгон шалгаруулахаар нэмэлт өөрчлөлт орууллаа.
4. Сумын баяр наадмыг 7 хороо, 73 хүний бүрэлдэхүүнтэйгээр зохион байгуулах комисс байгууллаа. ИТХ-ын төлөөлөгчдийн зүгээс зохион байгуулалтыг сайтар ханган, ёс зүйг эрхэмлэн, өв уламжлалаа дээдлэн хууль, дүрэм журмын дагуу хариуцлагатай зохион байгуулахыг уриаллаа.
5. ИТХ-ын Зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн баталлаа
6. Сумын хамтарсан багийн үйл ажиллагааны тайлан, цаашдын зорилтын тухай илтгэлийг сонсож цаашид хүүхэд хамгаалах чиглэлээр анхаарч ажиллах, байгууллага хоорондын уялдаа холбоог сайжруулах үүрэг даалгавар өглөө.
7. 2-р тасгийн хайрганы карьерыг Хархорин-АЗЗА ТӨКХ хууль журмын дагуу ашиглах талаар сумтай хамтран тооцоо судалгаа хийж ИТХ-ын зөвлөлийн хуралдаанд яаралтай горимоор танилцуулах үүрэг өгөв. Услалтын суваг ашиглалт, өмчлөлийн асуудлаар холбогдох дээд байгууллагад тодорхой саналыг сумын Засаг даргаас хүргүүлж буй талаар Засаг дарга мэдээлэл өглөө.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 21 дүгээр хуралдаан 2024 оны 05 дугаар сарын  24-ний өдөр хүндэтгэлийн танхимд хуралдлаа.

 

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 21 дүгээр хуралдаан 2024 оны 05 дугаар сарын  24-ний өдөр хүндэтгэлийн танхимд хуралдлаа.

 

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 21 дүгээр хуралдаан 2024 оны 05 дугаар сарын  24-ний өдөр хүндэтгэлийн танхимд хуралдлаа.

 

Санал асуулга

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

ЗДТГ-ын мэдээлэл
ИТХ-ын мэдээлэл
Сумын шинэ мэдээ мэдээлэл
Тендерийн мэдээлэл
Төрийн үйлчилгээ
Тогтоол шийдвэр