» » ИДЕАТОН ТЭМЦЭЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА.
ИДЕАТОН ТЭМЦЭЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА.
“Цахим шилжилтийг эрчимжүүлэх” зорилтот жил болон “Нээлттэй засгийн түншлэлийн долоо хоног-2024” арга хэмжээний хүрээнд 15-34 насны залуучуудын дунд идеатон тэмцээнийг зохион байгуулна.
Зорилго: “Цахим шилжилтийг эрчимжүүлэх” зорилтот жилийн ажлын хүрээнд иргэд, олон нийтийн цахим ур чадварыг дээшлүүлэхэд чиглэсэн цаашид хэрэгжүүлэх боломжтой идеатон төслийг шалгаруулж, хөгжүүлэх, иргэн, иргэний нийгмийн байгууллага, хувийн хэвшил болон орон нутгийн удирдлагаас хамтран ажиллах боломжийг нэмэгдүүлэхэд оршино.
Баг бүрдүүлэх насны ангилал: 15-20 нас, 21-27 нас, 28-34 нас
Багийн бүрэлдэхүүн: Баг тус бүр 3-5 хүний бүрэлдэхүүнтэй оролцоно.
Хугацаа: 2024 оны 05 дугаар сарын 20-24-ний өдрүүдэд төслийн танилцуулга хүлээн авч, 2024 оны 05 дугаар сарын 29-30-ны өдрүүдэд шалгарсан багууд төслөө танилцуулна.
Доорх сэдвүүдээс сонгох:
-Иргэд, олон нийтийн цахим ур чадварыг дээшлүүлэх нь
-Мэдээлэл, харилцаа холбооны технологи, тоног төхөөрөмжийн ашиглалтыг сайжруулах нь
-Цахим орчинд үнэн болон худал өгөгдөл, мэдээллийг ялгах талаарх мэдлэг ойлголтыг дээшлүүлэх нь
Шалгаруулалт:
Насны ангилал тус бүрээс шилдэг хоёр багийг (идеатон) шалгаруулж санхүүжилтийг төслийн багт олгоно.
Жич:
1 дүгээр байр 1,5 сая төгрөг хүртэлх
2 дугаар байр 1,0 сая төгрөг хүртэлх
Шилдэг багууд шалгарсан төслийн санааг хэрэгжүүлэхэд аймгийн Засаг даргын Тамгын газар хамтран ажиллана.
Дэлгэрэнгүй мэдээллийг: 7032-3990, 8828-8355 дугаараас лавлана уу.

ИДЕАТОН ТЭМЦЭЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА.

 

Санал асуулга

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

ЗДТГ-ын мэдээлэл
ИТХ-ын мэдээлэл
Сумын шинэ мэдээ мэдээлэл
Тендерийн мэдээлэл
Төрийн үйлчилгээ
Тогтоол шийдвэр