» » "МОНГОЛ ГЭР" үзэсгэлэнд Өвөрхангай аймаг “ӨНДӨР БОГДЫН ӨРГӨӨ” гэрээр оролцож байна
"МОНГОЛ ГЭР" үзэсгэлэнд Өвөрхангай аймаг “ӨНДӨР БОГДЫН ӨРГӨӨ” гэрээр оролцож байна

Монголчууд бидний үндэсний бахархал, ЮНЕСКО-гийн Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалтад бүртгэгдсэн монгол гэрийг хүүхэд залууст болон манай орныг зорин ирсэн жуулчдад таниулах зорилготой.

“Өндөр Богдын өргөө”-нд “Нүүдэлчин" хөтөлбөрийг хэрэгжүүлж, монгол гэрийн бүтэц, гэр барих, буулгах, унь өлгөх, хана боох, бүслүүр татах зэрэг уламжлалт зан үйлийг зочид, хүүхэд залууст тайлбарлан таниулж байна.

Тухайлбал,

Бат-Өлзий сумын өвлөн уламжлагч П.Төмөрбат монгол гэрийг зургаа дахин багасгаж урласан, бүрэн тавилгатай монгол гэрийг урлалын багаж хэрэгслийнхээ хамт танилцуулж байна.

Баруунбаян-Улаан сумын өвлөн уламжлагч Д.Мандах, Т.Наран нар тэмээний ноосоор утас ээрэх, дээс томох, унины солго, баганы боолт, эмээлийн олом, морь, тэмээний ногт, аяганы уут, тавгийн уут зэргийг томох, ширэх уламжлалт аргыг зааж, соёлын өвийн боловсрол олгож байна.

Уянга хийцийн гэр чимэглэлийг өндөр түвшинд урладаг Арвайхээр сумын өвлөн уламжлагч Г.Амирдаабазар найман ханатай гэрийн загвар зураг, өнгө, будгийн хослолыг гарган олны мэлмийг баясгаж байна.

Өвөрхангайн зураач, урлаачдын “Барт хүрээ” ТББ-аас уламжлалт модон барын урлалыг түгээн дэлгэрүүлж, аймгийн музейд хадгалж буй хуучны барын дардсыг танилцуулан хүүхэд залуус, жуулчдад өөрсдөө барлаж үзэх боломжийг олгож байна.

Хархорин сумын “Эрдэнэсийн хүрээ” ТББ-аас калиграфи уран бичлэгээр соён гэгээрэл, сургалтын үйл ажиллагаа явуулж байна.

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газраас зохион байгуулж буй "Монгол гэр" үзэсгэлэн Улаанбаатар хотод тав дахь дэх өдрөө болж байгаа бөгөөд энэ сарын 12-ны өдрийг дуустал үргэлжилнэ.

 

"МОНГОЛ ГЭР" үзэсгэлэнд Өвөрхангай аймаг “ӨНДӨР БОГДЫН ӨРГӨӨ” гэрээр оролцож байна

 

"МОНГОЛ ГЭР" үзэсгэлэнд Өвөрхангай аймаг “ӨНДӨР БОГДЫН ӨРГӨӨ” гэрээр оролцож байна

 

"МОНГОЛ ГЭР" үзэсгэлэнд Өвөрхангай аймаг “ӨНДӨР БОГДЫН ӨРГӨӨ” гэрээр оролцож байна

 

Санал асуулга

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

ЗДТГ-ын мэдээлэл
ИТХ-ын мэдээлэл
Сумын шинэ мэдээ мэдээлэл
Тендерийн мэдээлэл
Төрийн үйлчилгээ
Тогтоол шийдвэр