Талархал
Өвөрхангай аймаг 2020 оны ажлын үр дүнгээрээ улсад тэргүүлж, шилдэг аймгаар шалгарсан. 2019 оны ололт амжилтаа бататгаж, дахин шилдэг аймгаар шалгарахад үнэтэй хувь нэмэр оруулсан нийт хэлтэс, агентлагийн дарга нарт аймгийн Засаг дарга А.Ишдорж, ЗДТГ-ын дарга Ц.Ганболд нар баяр хүргэн талархал дэвшүүллээ.
Энэ үеэр аймгийн Засаг дарга хэлэхдээ “Өвөрхангай аймгийн хэмжээнд төрийн алба тогтвортой байж, мэргэшсэн, ажлын ур чадвартай төрийн удирдлага, албан хаагчид олноор ажиллаж байгаагийн үр дүн” хэмээн онцлов. Мөн шинэ бүрэн эрхийнхээ гарааны жилд ийнхүү өндөр амжилт үзүүлж байгаа нь томоохон үүрэг хариуцлагыг давхар авчирч байна хэмээгээд цаашид дор бүрнээ хичээн ажиллаж, амжилтаа улам ахиулахыг хүслээ.

 

Санал асуулга

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

ЗДТГ-ын мэдээлэл
ИТХ-ын мэдээлэл
Сумын шинэ мэдээ мэдээлэл
Тендерийн мэдээлэл
Төрийн үйлчилгээ
Тогтоол шийдвэр