Санал асуулга

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

ЗДТГ-ын мэдээлэл
ИТХ-ын мэдээлэл
Сумын шинэ мэдээ мэдээлэл
Тендерийн мэдээлэл
Төрийн үйлчилгээ
Тогтоол шийдвэр
Бидний сүлд дуу
ЯГ ОДОО ОНЛАЙНД
5
хэрэглэгч байна.
  • 1203 он

    Хархүрэмд төвлөн суусан Хэрээдийн Тоорил ван Чингэс хаанд ялагдаж түүний эзэмшил Монголын ханлигд нэгдэв.

  • 1220 он

    Шар азарга хэмээх Шанхат уулын ар Орхоны хөвөөнд байсан Хэрэйд аймгийн Хүрэм-ийг Эзэн Чингис хаан улсын нийслэл болгохоор Хорин хэмээн нэрийдэн товлож байв.

  • 1228 он

    Өгөөдэй хаан Их ор сууж Хархорум хотоор нийслэлж байв.

  • 1230 он

    Өгөөдэй хаан Бурханы шашинд орж Энэтхэг Төвдөөс лам нар залж Хархорумд ируулжээ.

  • 1235 он

    Өгөөдэй хаан Хархүрэмд Их хуралдайг хуралдуулж, олон замын байнгын өртөөг байгуулан, Түмэн Амгалан ордыг барьж, хотыг өргөтгөж дуусгав.

  • 1236 он

    Хааны зарлигаар анх удаа цаасан мөнгө хийсэн.

  • 1246 он

    Хархүрэмээс холгүй Шар ордонд Гүегийг Их хаанд өргөмжлөх Их хуралдай хуралдаж, дэлхийн олон улс орноос 4000 гаруй ноёд элч төлөөлөгчид ирж оролцов.

  • 1247 он

    Монгол оронд анх удаа хүн амын тооллого хийв.

  • 1248 он

    Ойрдын Хутуга бэхийн охин Хаймис /Хаймиш/ хатан засаг барьжээ.

  • 1251 он

    Хархүрэм хотод Мөнхийг хаан ширээнд өргөмжилжээ. Хаан шинэ цаасан тэмдэгт мөнгө гаргажээ.

  • 1252 он

    Персийн тззхч Ата Малик Жувейни эцгийн хамт Хархүрэмд ирж ээ. Тэрбээр энд “Ертөнцийн байлдан дагуулагчийн түүх” номоо бичиж эхэлжээ.

  • 1253 он

    - Мөнх хаан шинэ цаасан тэмдэгт гаргаж “Мөнгөний хэрэг эрхлэх хэсэг” буюу одоогийнхооор банк байгуулжээ.
    - Мөнгөн мод бүтээгджээ.

  • 1254 он

    Мөнх хаан Багдадын халифын элчтэй уулзав.

  • 1256 он

    Хархүрэмд Мөнх хааны зарлигаар таван давхар 900 алхам өндөр Буддын шашны сүмийн барьж дуусгав.

  • 1260 он

    Их хуралдай хуралдаж Ариг бөх Хархүрэмд Их ор суув.

  • 1263 он

    Хувилай хаан Хархүрэмээс салбарласан олон өртөө байгуулж, өртөөний шинэ хууль гаргажээ.

  • 1260 он

    Хувилай гүрний нийслэлийг Хархүрэмээ Кайпинд дараа нь Ян Жин /Бээжин/-д шилжүүлэв

  • 1268 он

    Хувилайн отгон хүү Номгон өөрийнхөө суух ордыг Хархүрэм гэж зарлав.

  • 1271 он

    Марко Поло Дундад азийг дайран Монгол Хятадаар жуучилсан ба Хубилай хааны үед Хятадад 17 жил суужээ.

  • 1287 он

    Хархүрэм хотод өргөтгөл засвар хийв.

  • 1290 он

    Хархүрэм зэрэг газрыг Ерөнхийлөн захирах тойргийг дахин байгуулжээ.

  • 1306 он

    Хархүрэмд монгол ноёд цуглан Монгол орны төрийн хэргийг тусгайлан хэлэлцэв.

  • 1307 он

    Хархүрэмд Нүүдлийн Их бичгийн дарга нарын газар байгуулагдаж, Хархүрэмийн ерөнхий захирагчтай болжээ.

  • 1311 он

    Хархүрэм хотод дахин өргөтгөл хийв.

  • 1312 он

    Хархориныг “Давааны хойнох муж” гэж нэрлэх болсон.

  • 1320 он

    Хархүрэмийн тариачин өрх 4648, тариалах талбай 6400 хувиар гарсан байв.

  • 1331 он

    Тогоонтөмөр хаан төр барьж, Хархүрэмд жил бүр элч мордуулж тэндэхийн газар орныг засах ажлыг яаравчлан хийж байв.

  • 1346 он

    Тогоонтөмөр хааны зарлигаар Хархүрэм хотод гэрэлт хөшөө босгов.

  • 1370 он

    Тогоонтөмөр хаан нас барж хөвгүүн Аюушридар зугтаж Хархүрэмд ирсэн ба Билгэт хаан цолтойгоор хаан ширээнд суув.

  • 1380 он

    Мин улсын 20 мянган цэрэг монгол газар цөмрөн орж Хархүрэм хотыг шатаав.

  • 1466 он

    1466-1517 оны хооронд Батмөнх Даян хаан Монгол их гүрний үлдэгдлийг Хархүрэм нийслэлтэй нэгдмэл улс болгон нэгтгэж чадсан.

  • 1577 он

    Автай сайн хан тахин шүтэж байх Гомбогүр, Очирваань бурхныг залав.

  • 1586 он

    Элдэв төгөлдөр хэмээх зуны дунд сарын арван тавны өдөр сүмийн нурууг анх босгож 1599 он гэхэд хэд хэдэн дуган барьж нийтээр нь Бат Эрдэнэзуу хэмээн нэрлэжээ.

  • 1588 он

    Автай сайн хаан таалал төгсч түүнд зориулсан суварга босгов.

  • 1603 он

    Эрдэнэзуугийн өмнө халхын ноёдын чуулган болж хууль цааз батлав.

  • 1610 он

    Эрхий мэргэн хааны ахмад хөвгүүн Гомбодорж Түшээтхан сууж, Хархүрэм, Бат-Эрдэнэзууд төвлөж байв.

  • 1617 он

    Бат-Эрдэнэзуу хийдийн өмнө Халхын ноёдын чуулган болж Сүмчиний тухай цааз гаргав.

  • 1635 он

    Түшээт хаан Гомбодоржийн 2-р хөвүүн анхдугаар Бүгд Өндөр гэгээн Занабазар мэндэлжээ.

  • 1640 он

    Өндөр гэгээн Занабазарыг Монголын анхдугаар Богд Жавзундамба хутагтын ширээнд өргөмжилсний баярт зориулан Монголын анхны даншиг наадмыг ширээт цагаан нуурт хийжээ.

  • 1647 он

    Өндөр гэгээн Занабазар Баруун хүрээг байгуулав.

  • 1653 он

    Өндөр гэгээний 19 сүүдэр хүрсний баярт зориулан Баторшил өргөх Даншиг наадам Бат-Эрдэнэзууд болов.

  • 1658 он

    Монгол ноёдын чуулганд зориулж дэлхийд хамгийн том гэгдэх Бат-Өлзий гэрийг барьжээ. Энэ гэр нь 45м хөндлөн голчтой, 35 ханатай, 1700 уньтай 15м өндөр байсан гэж үздэг.

  • 1674 он

    Өндөр гэгээн Занабазар, Хан Чахундорж, Бэйл Сэдшир нар өөрийн эх Ханджамц хатны шарилын суваргыг Бат-Эрдэнэзуу хийдийн хойно байгуулжээ.

  • 1688 он

    Өөлдийн Галдан Бошигт ат-Эрдэнэзуу хийдийг эвдэн бусниулав.

  • 1701 он

    Халхын ноёд уугуул нутагтаа буцаж ирсний дараа Бат-Эрдэнэзууг сэлбэн засах ажлыг эхлүүлэн 4 өнцөгт тус бүр нэг суварга босгов.

  • 1706 он

    Бат-Эрдэнэзуугийн их хэрмийн хэсгийн сэлбэн засав.

  • 1711 он

    Өндөр гэгээн Занабазарын 77 сүүдэр зэргэцсэний ойд зориулсан Бат оршил өргөх Даншиг наадам Бат-Эрдэнэзууд болж Майдар эргэжээ.

  • 1746 он

    Бат-Эрдэнэзуугийн банди Буниа анх Бат-Эрдэнэзууд шүхэр хэрэглэн нисчээ.

  • 1776 он

    Номч цорж Лувсандагвадаржаа 43 насандаа Хангай овооны зүүн өндөр ууланд их овоо босгоод “Хангай овоо” хэмээжээ.

  • 1796 он

    Их Зуу, Баруун Зуу, Зүүн Зууг барьжээ.

  • 1803 он

    Бат-Эрдэнэзуугийн суварга 92 болжээ.

  • 1836 он

    Майдар бурхны хурлын дуган баригджээ.

  • 1887 он

    А.М. Позднеев Бат-Эрдэнэзуу хийдэд томоохон хурал цамын үед 49 бүрээ, 49 хэнгэрэг, 9 дуударам бүхий 300 хөгжимчид гардаг байсан тухай тэмдэглэн үлдээжээ.

  • 1889 он

    Диваажин дацанг байгуулжээ.

  • 1911 он

    Ар монгол Манжаас тусгаарлаж өөрийн тусгаар тогтнолыг тунхагласан.

  • 1913 он

    Богд хаан Бат-Эрдэнэзуу хийдэд бурхны үйлдвэр байгуулжээ.

  • 1923 он

    Халхын дөрвөн аймгийг газар усны нэрээр нэрлэх тогтоол гарч Түшээт хан аймгийг “Богд хан уулын аймаг “гэж нэрлэх болов.

  • 1924 он

    Бат-Эрдэнэзуу хийд нь шинэ засаг захиргааны ёсоор Богд хан уулын аймгийн Хангай хайрхан уулын хошуунд харъяалагдах болов.

  • 1936 он

    Бат-Эрдэнэзуу хийдийн дэргэд Засгийн газрын тусгай төлөөлөгч суулгав.

  • 1937 он

    Шанхын баруун хүрээ нь 11 дугана, 159 ламтай байв.

  • 1941 он

    Улсын Бага хурулын тэргүүлэгчдийн 1941 оны 81-р тогтоолоор Шанх ёум Өвөрхангай аймагт шилжжээ.

  • 1942 он

    Шанх суманд сүү тосны завод байгуулагдав.

  • 1945 он

    БНМАУ-ын Сайд нарын зөвлөлөөс “Монголын ард түмний түүх дурсгалын зүйл болох Хархүрэм, Бат-Эрдэнэзууг хамгаалах ба засварлах” тухай тогтоол гаргав.

  • 1949 он

    МУ-ын хөдөлмөрийн баатар, зууны манлай тамирчин, олимпын мөнгөн медаль, дэлхийн хошой аварга З. Ойдов мэндэлжээ.

  • 1956 он

    - БНМАУ-ын СнЗ-ийн тогтоолоор Хархорин нэртэй үр тарианы чиглэлийн САА байгуулагджээ.
    - Хүн эмнэлэг байгуулагдав.

  • 1957 он

    52 хүүхэд, 2 багштай анхны бага сургууль байгуулагдав.

  • 1958 он

    25 хүүхдийн ортой цэцэрлэг шинээр байгуулаж, цэцэрлэгт хамрагдаж байгаа хүүхдийн тоог 18,8 хувиар өсгөсөн.

  • 1959 он

    - Монголын анхны усан цахилгаан станц байгуулав.
    - Хархорин сумын Сангийн аж ахуй “Алтан гадас” одонгоор шагнагдав.

  • 1960 он

    - 8150 га газрыг усжуулах 375 км урт усжуулах системийн сувгийг БНХАУ-ын тусламжтайгаар барьж ашиглалтанд оруулав.
    - БНХАУ-ын техник, хүн хүч мэргэжлийн тусламжтайгаар Орхон голоос 6 км-ийн зайд анхны усан цахилгаан станц баригдсан.
    - Р.Авирмэд БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн зарлигаар БНМАУ-ын “Хөдөлмөрийн баатар” цол хүртсэн.

  • 1961 он

    - Хархорины бага сургууль 7 жилийн сургууль болов.
    - Шанх сумын бүх хөдөлмөрчдийн саналаар тус сум Хархорины САА-тай нийлж-Хархорин сум-САА байгуулагдав.
    - Соёлын төв байгуулагдав.

  • 1962 он

    Гурил тэжээлийн үйлдвэрийг түшиглэн 25 хүүхдийн цэцэрлэг байгуулагдав.

  • 1965 он

    Гурилын үйлдвэрийн барилга ашиглалтанд оров.

  • 1967 он

    Хархорины 7 жилийн сургууль 8 жилийн сургууль болов.

  • 1969 он

    - Хархоринд дулааны цахилгаан станц ашиглалтанд оров.
    - Газар тариалангийн салбарт анх механикжсан салааг Ц.Адъяа нар санаачлан зохион байгуулав.

  • 1970 он

    ЗХУ-ын тусламжтайгаар гар, багсармал тэжээлийн үйлдвэр байгуулагдав.

  • 1971 он

    - Хархорин хотын туурийг улсын хамгаалалтанд авав.
    - Ургац хураалтаар улсад 3 дугаар байр эзлэв.

  • 1972 он

    Үйлдвэр дундын нэгдсэн эмнэлэг байгуулагдав.

  • 1973 он

    - Үр тарианы нийт эргэлтийн талбай 26 мянган га болов.
    - ШШГА байгуулагдав.
    - Ц.Адъяа БНМАУ-ын “Хөдөлмөрийн баатар” цол хүртсэн

  • 1974 он

    З.Ойдов дэлхийн аварга болж спортын гавъяат мастер цолоор шагнуулав.

  • 1975 он

    Авто тээврийн 34-р бааз 100 мотор, 150 тэвштэйгээр байгуулагдав.

  • 1976 он

    - Үйлдвэр дундын нэгдсэн эмнэлэг сум дундын нэгдсэн эмнэлэг болж өргөжив.
    - Сум дундын II шүүх байгуулагдав.

  • 1977 он

    Л.Гомбосүрэн БНМАУ-ын Хөдөлмөрийн баатар цолоор шагнагдав.

  • 1978 он

    Хархорин сумын 8 жилийн сургууль 10 жилийн дунд сургууль болж өргөжив.

  • 1979 он

    С.Цэрэннадмид БНМАУ-ын гавъяат механикжуулагч цолоор шагнуулав.

  • 1980 он

    Нийт 4000 га тариалангийн талбай услах хүчин чадалтай иинженерийн хийцтэй услалтын систем байгуулагдав. Төвийн эрчим хүчний нэгдсэн системд холбогдов.

  • 1981 он

    Л.Чуваамэд БНМАУ-ын урлагын гавъяат зүтгэлтэн цолоор шагнагдав.

  • 1983 он

    Улсын тэргүүний хамт олон болов.

  • 1984 он

    З.Дүвчин спортын гавъяат мастер цолоор шагнуулав.

  • 1985 он

    Төвийн бүсийн эрчим хүчний нэгдсэн системд 110кВ-ын шугамаар холбогдов.

  • 1986 он

    10 жилийн 2-р сургууль 8 жилийн 2-р сургууль нэртэй байгуулагдсан.

  • 1987 он

    1 га-гаас 27 цн үр тариа хурааж авсан нь тухайн жилдээ улсад тэргүүлж байлаа.

  • 1988 он

    ЗХУ-ын тоног төхөөрөмжөөр гурил тэжээлийн үйлдвэр шинэчлэгдэн тоноглогдов.

  • 1991 он

    Баруун хүрээнд залагдаж байсан Богд хаант улсын төрийн тугийг МУ-ын ерөнхийлөгчийн даалгавраар Улаанбаатар хотод авчрав.

  • 1992 он

    - Их хувилгаантан Бакула Ренбуучи Хархорин сумын Бат-Эрдэнэзуу хийдэд морилов.
    - “Хархорум” дээд сургууль байгуулагдав.

  • 1993 он

    Хархорины ЦСШ-ний салбар үйлдвэрлэлийн алба болон өргөжиж Архангай, Өвөрхангайн салбарыг харъяалдаг болов.

  • 1994 он

    Хархорин хотыг МУ-ын Их Хурлын 58-р тогтоолоор хотын зэрэглэлд оруулав.

  • 1995 он

    Д.Пүрэвсүрэн самбо бөхийн дэлхийн аварга болов.

  • 1996 он

    - Баянзүрх уулийг тусгай хамгаалалтанд авчээ.
    - Япон улсын буцалтгүй тусламжаар 10000 тн улаан буудайг цэвэрлэж хадгалах, хатаах хүчин чадалтай элеватор суурилуулав.

  • 1997 он

    – Элсэн тасархай-Хархорин чиглэлийн хатуу хучилттай зам ашиглалтанд оров.
    – 300 тн багтаамжтай аммиакан хөргүүртэй зоорь ашиглалтанд оров.

  • 1998 он

    - Монголын шилмэл хурдан хүлэгийн “Их хурд 98” уралдаан болов.
    - Монгол Улсын төрийн сүлд тугны өргөөний суурь тавих ёслол Баруун хүрээний хуучин буйранд болов.

  • 1999 он

    “Бат эрдэнэ зуу” музей орон нутгийн өмч болов.

  • 2000 он

    Монгол Германы хамтарсан экспедицийнхэн археологийн малтлага хийв.

  • 2001 он

    Үүрэн телефоны оператор Мобиком корпараци шинэ салбараа нээсэн.

  • 2002 он

    Бат-Эрдэнэ зуу хийдийг Орхоны хөндий дахь бусад дурсгалуудын хамт тусгай хамгаалалттай болгов.

  • 2003 он

    - Хангайн бүсийн тулгуур төв хот болов.
    - Орон нутаг үндсэн нарийн мэргэжлийн тусламж үзүүлэх Нэгдсэн эмнэлэг болон өргөжсөн.

  • 2004 он

    - Хангайн бүсийн тулгуур төв Хархорин хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө батлагдав.
    - Бат-Эрдэнэзуу, Орхоны хөндийн түүх соёлын дурсгалт зүйлийн хүрээнд Дэлхийн соёлын өвд бүртгэгдэв.
    - Шинэ тоон систем АТС ашиглалтанд оров.
    - Их гүрнүүдийн цогцолбор хөшөө байгуулагдав.

  • 2005 он

    Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баруун зуугийн сүмийг сэргээн засварлав.

  • 2006 он

    - Монгол- Япон улсын соёлын харилцааны хүрээнд Хархорум музей барих төслийн нот солилцов.
    - Хархүрэмийн тууриас олдсон ХIII зууны үеийн гэр тэрэгний цөн зэрэг 260 гаруй бүтээлийг Монгол улсын “Хосгүй үнэт” дурсгалаар баталжээ.
    - Дэлхийн Монгол угсаатны чуулган болов.
    - Улсын зэрэглэлтэй хот болов.
    - Үүрэн телефоны оператор Unitel компаний салбар нээгдэв.
    - Хархорин-Хар балгас чиглэлийн 45 км хатуу хучилттай авто зам ашиглалтанд оров.

  • 2007 он

    Японы ханхүү Нарухито Хархорин суманд зочлов.

  • 2008 он

    Хархорины уугуул П. Сэрдамба Бээжингийн зуны олимпоос мөнгөн медаль хүртэж Монгол улсын гавъяат тамирчин цол хүртэв.

  • 2009 он

    Хархорин сумын уугуул П.Сэрдамба боксын Дэлхийн аварга болж Монгол улсын “Хөдөлмөрийн баатар цолоор шагнуулав.

  • 2010 он

    - Хархорум музей байгуулагдав.
    - Цагдаагийн тасаг хэлтэс болон өргөжиж, шинэ барилга ашиглалтанд оров.

  • 2011 он

    - Инженерийн шугам сүлжээ төвлөрсөн усан хангамжийн систем, цэвэрлэх байгууламжийн өргөтгөл, шинэчлэл хийгдсэн.
    - Хархорин-Хужирт чиглэлийн 38,6 км хатуу хучилттай зам ашиглалтанд оров.

  • 2012 он

    - Улсын тэргүүний сумаар шалгарав.
    - Сум дундын 2 дугаар шүүхийн шинэ барилга ашиглалтанд оров.

  • 2013 он

    - Эрдэнэзуу гудамжны гэрэлтүүлэг тохижилтын ажил хийгдэв.
    - 100 хүүхдийн цэцэрлэгийн шинэ барилга ашиглалтанд оров.
    - Анхны 25 айлын нийтийн орон сууц ашиглалтанд оров.

  • 2014 он

    - 150 хүүхдийн дотуур байр ашиглалтанд оров.
    - “Хархорин –Соёлын өв” хөтөлбөр батлагдав.