» » АЛДАРТ ЭХИЙН ОДОНГ 47 ЭЭЖ ГАРДАН АВЛАА.
АЛДАРТ ЭХИЙН ОДОНГ 47 ЭЭЖ ГАРДАН АВЛАА.
Өнөөдөр олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр. Бидний хэлж заншсанаар эх үрсийн баярын өдөр.
Жил бүрийн энэ өдөр Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхчүүдийг урамшуулан шагнадаг билээ.
Энэ жил “АЛДАРТ ЭХ”- ийн нэгдүгээр зэргийн одонгоор 4 эх, “АЛДАРТ ЭХ”-ийн хоёрдугаар зэргийн одонгоор 43 эх шагнагдлаа.
Мөн энэ сайхан өдөр олон олон ээжийн ХҮЙН ЭЭЖ, эх баригч С. Батдорж “Алтан гадас” одонгоор шагнагдсаныг гардуулан өглөө.
Монголын ирээдүйг өсгөн хүмүүжүүлж байгаа ээжүүддээ эрүүл энх, сайн сайхныг хүсье.
Өрх бүхэн амар амгалан, үрс бүр аз жаргалтай, эх болгон сэтгэл тэнүүн байх болтугай.
Засаг даргын Тамгын газар

АЛДАРТ ЭХИЙН ОДОНГ 47 ЭЭЖ  ГАРДАН АВЛАА.

 

Санал асуулга

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

ЗДТГ-ын мэдээлэл
ИТХ-ын мэдээлэл
Сумын шинэ мэдээ мэдээлэл
Тендерийн мэдээлэл
Төрийн үйлчилгээ
Тогтоол шийдвэр