» » Аймгийн Залуучуудын хөгжлийн зөвлөл байгуулагдлаа.
Аймгийн Залуучуудын хөгжлийн зөвлөл байгуулагдлаа.
Өвөрхангай аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн А/37 дугаар тушаалаар “Аймгийн Залуучуудын хөгжлийн зөвлөл”-ийг төр, төрийн бус байгууллага болон залуучуудын сайн дурын үүсэл санаачлагын клуб, гишүүдийн төлөөлөл 25 хүний бүрэлдэхүүнтэй байгуулж, анхны хурлаа цахимаар зохион байгууллаа.
Хуралдааныг аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Ж.Энх-Амар удирдан явуулж, зөвлөлийн 2021 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг баталж, Залуучуудын хөгжлийн тухай хуулийн дагуу залуучуудын хөгжил оролцоог дэмжих, салбар дундын үйл ажиллагааг орон нутгийн түвшинд уялдуулан зохицуулах, хэрэгжилтийг хангах, зохион байгуулах зэрэг чиглэлүүдийг зөвлөлийн гишүүд болон газрын Залуучуудын хөгжлийн төвд үүрэг болголоо.
“Аймгийн Залуучуудын хөгжлийн зөвлөл” нь орон нутгийн залуучуудын үзэл бодлыг сонсох, хүндэтгэх, хөгжил оролцоо, санал санаачлагыг дэмжих, тэдгээрийн эрхийг хангахад чиглэсэн үйл ажиллагааг зохион байгуулах зорилготой бөгөөд зөвлөлийн тэргүүнээр Б.Ууганхүү, дэд тэргүүнээр Ц.Адьяа, нарийн бичгийн даргаар Ц.Сугармаа нар томилогдлоо.
“Залуучуудын хөгжлийн зөвлөл”-ийн гишүүддээ ажлын амжилт хүсье.

Аймгийн Залуучуудын хөгжлийн зөвлөл байгуулагдлаа.

 

Санал асуулга

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

ЗДТГ-ын мэдээлэл
ИТХ-ын мэдээлэл
Сумын шинэ мэдээ мэдээлэл
Тендерийн мэдээлэл
Төрийн үйлчилгээ
Тогтоол шийдвэр