» » “Хөдөө аж ахуйг дэмжих зээл”-ийн товч танилцуулга
“Хөдөө аж ахуйг дэмжих зээл”-ийн товч танилцуулга
Засгийн газрын 2021 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 42,59 дүгээр тогтоолоор баталсан “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний 2.5-д тусгагдсан “Хөдөө аж ахуйг дэмжих зээл”- хаврын тариалалтад 100 тэрбум, ноолуур бэлтгэлд 200.0 тэрбум, малчдыг дэмжих зээлд 200 тэрбум төгрөгийн зээлийг арилжааны банкуудын эх үүсвэрт тулгуурлан жилийн 3 хувийн хүүтэй олгоно. ХХААХҮЯ –наас ноолуур бэлтгэл, хаврын тариалалтад 7.65 хувийн хүү, малчны зээлд 7.00 хувийн хүүгийн дэмжлэг үзүүлнэ.
Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам “Хөдөө аж ахуйг дэмжих зээл”-ийн хүүгийн дэмжлэгийн санхүүжилтийн гэрээг Монгол банк, Сангийн яамтай, “Хөдөө аж ахуйг дэмжих зээл-ийн санхүүжилтийн ерөнхий гэрээг Төрийн банк, Хаан банк, Худалдаа хөгжлийн банк, Голомт, Капитрон, Хас банкуудтай гэрээ байгуулан хамтран ажиллаж байна. Аж ахуйн нэгжүүд гэрээ байгуулсан арилжааны банкуудаар дамжуулан зээл авах боломж бүрдлээ.
Ноолуур бэлтгэлийн зээлийн зориулалт: Аж ахуйн нэгжийн бизнесийн үйл ажиллагаагаа тогтвортой явуулахад шаардлагатай, ноолуур самнах болон түүнээс дээш дамжлага бүхий аж ахуйн нэгжид түүхий ноолуур худалдан авахад зориулан шинээр зээл олгох, уг зориулалтаар авсан зээлийг дахин санхүүжүүлэх;
Хаврын тариалалтын зээлийн зориулалт: Зээлдэгчийн бизнесийн үйл ажиллагаагаа тогтвортой явуулахад шаардлагатай эргэлтийн хөрөнгийг бүрдүүлэх, банкнаас ижил зориулалтаар авсан зээлийг дахин санхүүжүүлэх;
Зээлдэгчид олгох зээлийн хэмжээ:
1. Үр тариа, тос, тэжээлийн тариалан эрхлэгчдэд 1-га тутамд 400.0
мянган төгрөг.
2. Төмс хүнсний ногоо тариалан эрхлэгчдэд 1 га тутамд 2.5 сая
төгрөг;
3. Жимс жимсгэнэ тариалан эрхлэгчдэд 1 га тутамд 3.5 сая төгрөг;
4. Зуны хүлэмжинд тариалан эрхлэгчдэд 1м2 тутамд 15.0 мянган
төгрөг;
5. Өвлийн хүлэмжинд тариалан эрхлэгчдэд 1м2 тутамд 40.0 мянган
төгрөг;
Малчдыг дэмжих зээлийн зориулалт: Малчин, мал бүхий этгээдэд хэрэглээний зээлээс бусад банкны ижил төрлийн (малчны) зээлийн бүтээгдэхүүний нөхцөлөөр зээл олгох;
1. Малчин, мал бүхий этгээдэд олгох зээлийн хэмжээ: 50.0 сая төгрөг хүртэл
Зээл олгох хугацаа:
1. Ноолуур бэлтгэлийн зээл 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд;
2. Хаврын тариалалтыг дэмжих зээл 2021 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг дуустал;
3. Малчдыг дэмжих зээл 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал;
Зээлийн хугацаа:
1.Ноолуур бэлтгэл, хаврын тариалалт зээл 1 жил хүртэл;
2.Малчдыг дэмжих зээл 3 жил хүртэл;
Үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа:
Ноолуур бэлтгэл, хаврын тариалалтын зээлийн хувьд 6 сараас хэтрэхгүй ба малчдыг дэмжих зээлийн хувьд 12 сараас хэтрэхгүй
Тавигдах шаардлага:
Ноолуур бэлтгэлийн зээлд дараах шаардлагыг хангасан байна:
1.Нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлсэн, эсвэл нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдсөн байх;
2. Ноолуур самнах болон түүнээс дээш дамжлага бүхий аж ахуйн нэгж байх;
3.Банкнаас зээлийн үйл ажиллагааны журам, зааврын хүрээнд энэ гэрээг хэрэгжүүлэхтэй нийцүүлэн тавигдсан бусад шаардлага.
Хаврын тариалалтын зээлд дараах шаардлагыг хангасан байна:
1.нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлсэн, эсвэл нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдсөн байх;
2.өөрийн эзэмшлийн газрын өмчлөх, эзэмших эрхтэй болон түрээсийн газартай байх (гэрчилгээ болон түрээсийн гэрээтэй байх);
1.Төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ тариалах талбай 0.1 га талбайгаас дээш байх;
2.Өвөл-зуны хүлэмжийн аж ахуй эрхлэгч 30 м2 талбайгаас дээш тариалан эрхлэгч байх;
3.Үр тариа, тос, тэжээлийн тариалан эрхлэгчдэд 1-га талбайгаас дээш байх;
3.Хаврын тариалалтын 2021 оны урьдчилсан тариалалтын захиалгын мэдээ;
4.банкнаас зээлийн үйл ажиллагааны журам, зааврын хүрээнд энэ гэрээг хэрэгжүүлэхтэй нийцэж тавигдсан бусад шаардлага.
Малчдыг дэмжих зээлд дараах шаардлагыг хангасан байна.
1.Үндэсний статистикийн хорооны жил бүрийн мал тооллогын “А” дансны мэдээллээр баталгаажсан байх;
2.Банкны ижил төрлийн зээлийн бүтээгдэхүүнд тавигдах бусад шаардлага болон энэ гэрээг хэрэгжүүлэхтэй нийцүүлэн тавигдсан бусад шаардлага.
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН ЯАМ

 

Санал асуулга

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

ЗДТГ-ын мэдээлэл
ИТХ-ын мэдээлэл
Сумын шинэ мэдээ мэдээлэл
Тендерийн мэдээлэл
Төрийн үйлчилгээ
Тогтоол шийдвэр