» » » Хархорин сумын Жалбаа баг
Хархорин сумын Жалбаа баг
Хархорин сумын Жалбаа баг


Хархорин сумаасаа зүүн ургаш 50 км орших хамгийн алслагдсан баг юм.

Багийн засаг даргаар:
З.Тогоо 1992-2000 онд
Ш.Мягмарсүрэн 2000-2001 онд
Э.Дашзэвэг 2001-2009 онд
Л.Төгөлдөр 2009-2013он

БИНХ-ын даргаар:
Л.Дагвадорж 1992-2013 он
А.Осоржам 2013 оноос тус тус сонгогдон ажиллаж байна.

Хил зааг: Жалбаа баг нь Архангайн Хашаат, Булганы рашаант,Өвөрхангайн Бүрд, Есөн зүйл зэрэг сумтай мөн сумынхаа Онгоцон ухаа, Шанх зэрэг багуудтай тус тус хил залгадаг Өлзийт овооноос Төмөртын гозгор, Гол өндөр, Үзүүр овоо, Талын бөмбөгөр, Сондуултын нуурын зүүн хөвөө,Сантын орой, Тасархайн булаг, Цагаан толгой зэрэг нийт- 51176.3 га талбайтай бэлчээр ашиглалтын 4-н хэсэгтэй атаршсан 6-н пойлтой хамгийн алсад оршдог баг юм.

Ан амьтан байгалын баялаг: Жалбаа багийн нутаг дэвсгэрт Буга, Согоо, Гөрөөс, Үнэг,Чоно, Хярс, Тарвага, Туулай, Дорго, Мануул зэрэг ан амьтантай. Мод бутлаг ургамалаас Шинэс,Улиас, Хайлаас, Мойл, Улаалзагана зэрэг жимс,Эмийн ургамлаар баялаг,

Хүн ам: 198-н өрхийн 730-н иргэнтэй, Үүнээс 0-18 насны 314 иргэн, Тэтгэвэрын болон өндөр настай 62 иргэн, бусад нь дундаж насны иргэд байна. Малтай өрх-160, Сумын төв болон өөр аймаг хотод 38-н өрх амьдарч байна.

Мал аж ахуй: 2012оны жилийн эцэсийн мал тооллогоор нийт-46657 толгой мал тоологдож сумандаа малаараа тэргүүлсэн,үүнээс тэмээ-2, Адуу-4150, үхэр-1745, Хонь-2470, Ямаа-16050, өмнөх оноос 7741 н толгой малаар өссөн байна
Санал асуулга

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

ЗДТГ-ын мэдээлэл
ИТХ-ын мэдээлэл
Сумын шинэ мэдээ мэдээлэл
Тендерийн мэдээлэл
Төрийн үйлчилгээ
Тогтоол шийдвэр