» » » “Хархорин-Соёлын өв” хөтөлбөр
“Хархорин-Соёлын өв” хөтөлбөр

Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын

Тэргүүлэгчдийн 2014 оны .... сарын ..... өдрийн

                                                                                     ...........  дугаар тогтоолын хавсралт

 

“Хархорин-Соёлын өв” хөтөлбөр

 

Нэг. Хөтөлбөрийн эрх зүйн үндэслэл.

Түүх соёлын биет болон биет бус өвийг хадгалах,  хамгаалах, сэргээн засварлах, судлах, сурталчлах, ашиглах талаар Монгол Улсын Үндсэн Хууль, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Төрөөс соёлын талаар баримтлах бодлого, Соёлын тухай хууль, Соёлын өвийг хамгаалах тухай хууль, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр зэрэг баримт бичгүүдэд тодорхой заасан байна.

 

Хоёр.  Хөтөлбөрийн үндэслэл.

Орхоны хөндий нь Төв Азийн нүүдэлчдийн түүх соёлын арвин их хосгүй үнэтэй дурсгалыг хадгалан үлдсэн өлгий хутаг билээ. Эдүгээ Хархорин сумын төвлөрөн суурьшсан газар нутаг нь Монголын эзэнт гүрний нийслэл Хархорум хотын буйр суурь болохоороо онцлог бөгөөд эрдэм шинжилгээ судалгааны байгууллагуудын судлан тогтоосноор энэ бүс нутаг нь Монголын анхны төрт улсуудын төвлөрөл төдийгүй цаашлаад соёлт хүн төрөлхтний үүсэл гарлын өлгий нутаг болох нь тогтоогдоод байгаа бөгөөд  археологийн нэн ховор дурсгалууд Орхоны хөндийн ариун дагшин хөрсөнд үелээстэй бий.

Тийм ч учраас ЮНЕСКО-ийн Дэлхийн Өвийн Хороо, Орхоны Хөндийн Соёлын Дурсгалт Газар /ОХСДГ/ нь Дэлхийн өвийн II, III болон IV шалгуур үзүүлэлтүүдийг хангаж байна гэж үзэн 2004 онд Дэлхийн өвөөр бүртгэн авсан билээ.

Хүн төрөлхтний түүхэнд соёл иргэншлийн үүслийн нэг зангилаа төв нь байсан Дэлхийн Өв-ОХСДГ /Орхоны хөндийн соёлын дурсгалт газар/ нь соёлын биет бус өвийн дор дурьдсан тогтолцоо, агуулга, арга хэлбэр илрэмжээ өнөөг хүртэл хадгалсаар иржээ гэж үздэг. Тухайлбал:

  • Байгаль, уур амьсгал, бэлчээрийн нөхцөлд тааруулж нүүдлийн гэр сууц бүхий дөрвөн улирлын мал аж ахуйн уламжлалт арга ажиллагаа.
  • Мал  аж ахуйн уламжлалт технологид тулгуурласан хүний амьдралыг тэтгэх идээ ундаа, хоол хүнс, ахуйн хэрэглээний зүйлсийн үйлдвэрлэл тогтвортой хөгжиж ирсэн.
  • Байгаль, соёл, нүүдлийн иргэншил, тэдгээрийн шүтэлцээ, уялдаа холбоог илэрхийлсэн хэл яриа, аман болон ардын урлаг, утга зохиол, ардын уламжлалт мэдлэг, ёс заншил, зан үйл, тоглоом наадгай, наадам гэх мэт оюуны соёлын болон бусад биет болон биет бус өвийн үндэсний агуулга шинж төрхийг дурьдаж болно.

XX зууны шинжлэх ухаан, технологийн ололт, техникийн хүчинд шүтсэн эрчимтэй хөгжил нь бүх тивийн уугуул ястан, угсаатны уламжлалт амьдралын тогтолцоог бараг бүхэлд нь өөрчилсөн.

Дэлхийг бүхэлд нь хамарсан энэхүү хөгжлийн давалгаа Монголыг тойроогүй бөгөөд дор дурьдсан хүчин зүйлийн нөлөөгөөр их хэмжээний өөрчлөлт, хор хохирол,  ашиглаж чадахгүй нөөцийн хуримтлал үүсч байна. Үүнд: 

  1. Цаг уур, ялангуяа агаарын хэмийн өөрчлөлт,
  2. Төрийн бодлого, нийгмийн сэтгэл зүйн өөрчлөлт
  3. Газар тариалангийн үйлдвэрлэлийн өсөлт
  4. Хотжилт, үйлдвэржилт
  5. Хүмүүсийн хууль бус, үйл ажиллагааны өргөжилт зэрэгтэй уялдаж

а. Нүүдлийн соёл иргэншлийн хэв төрх, оюуны болон биет бус соёлын өвөрмөц өв, зан үйл аажмаар эгэл амьдралаас шахагдаж байгаа.

б.  Соёлын биет өв тухайлбал түүх соёлын дурсгалт хот, барилгын туурь, хөшөө дурсгал, сүм дуганд хохирол учирч байгаа.

в. Бурханы шашины соёлын үнэ цэнэтэй өвүүд устахад хүрсэн.

г.  Ардын уламжлалт гар урлал, урлагийн төрөл, тоглоом наадгай, зан үйл хэрэглэгдэхгүй болсон.

д. Орон нутгийн барилга болон ахуйн хэрэгцээнд соёлын дурсгалт зүйлийг материалын хэлбэрээр ашигласан, тонон сүйтгэсэн зэрэг ихээхэн хохирол гарчээ.

Одоо Хархорин сум нь нийт 2241км2 газар нутагтай, өөрийн аймгийн болон бусад аймгийн 5 сумтай хил залгадаг, засаг захиргааны 8 багтай, 8857 мянган суурин хүн амтай, эдийн засгийн чадавхийн хувьд харьцангуй сул, жилийн төсвийн зарлагынхаа  95 хувийг төвлөрсөн төсвийн татаасаар нөхөж байна.

Эдийн засгийн гол бааз суурь нь газар тариалангийн үйлдвэрлэл байсан бол энэ нь улс орон зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжиж, өмч хувьчлал явагдсан 20 гаруй жилийн тэртээгээс үндсэндээ устан үгүй болж дээрхи үйлдвэрлэл нь хувийн, амиа аргацаасан хэлбэрт шилжсэн байна.

Сум орны ирээдүйн хөгжлийн төлөв хандлага нь түүх соёлын дурсгалын өлгий нутаг болох давуу талаа бүрэн ашиглаж, аялал жуулчлалын онцгой бүс байж соёлын бүтээлч үйлдвэрлэлийг амжилттай хөгжүүлснээр эдийн засгаа тэтгэх явдал юм.

Энэ хэрэгцээ шаардлагын үндсэн дээр “Хархорин- соёлын өв“ хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр боловсруулсан болно.

 

Гурав. Хөтөлбөрийн зорилго, зорилт

3.1. Хөтөлбөрийн зорилго

Соёлын биет ба биет бус өвийг судлан бүртгэж, хадгалан хамгаалах, сурталчлан түгээн дэлгэрүүлэх, хойч үедээ уламжлуулан өвлүүлж, зүй зохистой ашиглах нөхцөл бүрдүүлснээр сумынхаа нийгэм эдийн засгийн хөгжилд соёлын өвийн эзлэх байр суурь, оруулах хувь нэмэр, үр ашгийг нэмэгдүүлэхэд хөтөлбөрийн зорилго оршино.

3.2.  Хөтөлбөрийн зорилтууд

3.2.1. Хархорин суман дахь түүх соёлын дурсгал болон биет бус соёлын өвийг бүртгэн, баримтжуулалтыг иж бүрэн хийх.

3.2.2. Бүртгэгдсэн өвийг хамгаалах, эзэмших тогтолцоог бүрдүүлэх.

3.2.3.  Иргэд олон нийтэд өвийн боловсрол олгох, соёлын биет бус өвийг хойч үедээ уламжлуулан өвлүүлэх сургалтыг зохион байгуулж үр дүнд хүрэх.

3.2.4. Түүх соёлын биет болон биет бус өвөө мэдээлэх, сурталчлах, түгээн дэлгэрүүлэх ажлын хүрээг өргөжүүлэх.

3.2.5. Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгон ашиглах

 

Дөрөв. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд баримтлах зарчим

4.1. Соёлын өвийн уламжлалт ёс заншил, үнэ цэнийг  дээдлэх

4.2. Улс төрийн нөлөөллөөс ангид байх

4.3. Иргэд олон нийтийн санал санаачлага, оролцоонд тулгуурлах

4.6. Хуульд нийцсэн байх

 

Тав. Хөтөлбөр хэрэгжүүлэх арга зам.

5.1. Хөтөлбөрийг сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар  батлуулснаар,  хэрэгжүүлэхээр  төлөвлөсөн зорилт арга хэмжээнд шаардагдах санхүүжилтыг жил бүр ИТХ-аар шийдвэрлүүлэх

5.2. Засаг даргын тамгын газрын холбогдох мэргэжилтэн, сумын соёлын төвийн эрхлэгч, боловсролын байгууллага, суманд үйл ажиллагаа явуулж буй мэргэжлиийн чиглэлийн байгууллагуудын харилцан хамтын ажиллагааг сайжруулж хөтөлбөрийн зорилт бүрийг эзэнжүүлэх.

5.3. Сумын нутаг дэвсгэрт байгаа бүх дурсгалуудыг хамгаалагчтай болгож гэрээ байгуулан гэрчилгээжүүлэх, өв уламжлуулан хамгаалуулах.

5.4 Соёлын өв тээгчдийн судалгааг явуулж, илрүүлэх, эрэн хайх ажлыг  холбогдох эрх бүхий байгууллагад хандаж шийдвэрлүүлэх, алдаршуулах ажлыг оновчтой зохион байгуулах.

5.5. СӨБ, ЕБС-д сургалтын нэмэгдэл хөтөлбөр боловсруулан өвийн боловсрол олгох сургалтыг үе шаттай тогтмол явуулах

5.6. Албан бус боловсролын шугамаар иргэд олон нийтэд өвийн боловсрол олгох сургалтыг зохион байгуулах

5.7. Өв тээгчдийг түшиглэн шавь сургалтыг үр дүнтэй явуулах.

5.8. Сумын баяр наадам, сар шинийн золголт, багуудын өдөрлөг, төрийн үйлчилгээний байгууллагуудын нээлттэй өдөрлөг,  сумаас зохиогддог “Миний нутаг сайхан” гэх мэт урлаг соёлын арга хэмжээний хөтөлбөрүүдэд соёлын биет бус өвийг уламжлуулан өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх чиглэлийн ажлаа уялдуулан оруулж, үр дүнг нь үнэлж байх

5.9. Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд идэвхи,  үр бүтээлтэй оролцож буй иргэд, албан тушаалтан байгууллага, аж ахуйн нэгжийг алдаршуулах

5.10. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан арга хэмжээнүүдийн санхүүжилтын зарим хэсгийг дэд хөтөлбөр, төсөл боловсруулах, дэмжигчдийн уулзалт зөвөлгөөн хийх зэрэг арга хэлбэрийг оновчтой ашиглан шийдвэрлэнэ.

5.11. Мэргэжлийн яам, холбогдох газар, судлаач эрдэмтдийн хүч нөлөө, зөвлөгөөг бүрэн дайчилна.

5.12. Хэвлэл мэдээллийн байгууллагуудтай  хамтран ажиллана.

5.13. Хүний нөөцийн зөв хуваарилалт хийж, хөтөлбөр хэрэгжүүлэх төрөлжсөн ажлын хэсгүүд байгуулж ажиллуулна.

 

Зургаа. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх удирдлага зохион байгуулалт

6.1. Хөтөлбөрийг  батлах, хэрэгжилтийг сумын хэмжээнд удирдлага, төлөвлөлтөөр хангах, зохицуулах ерөнхий хяналт тавих, санхүүжилтыг  шийдвэрлэх үүргийг Сумын ИТХ түүний тэргүүлэгчид гүйцэтгэнэ.

6.2.Хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, биелэлтийг хангуулах ажлыг Сумын Засаг дарга хариуцна.

6.3. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөөнд шинжилгээ хийж, хянан тохируулах, нэмэлт хийх, биелэлт үр дүнг тооцож тайлагнах ажлыг Сумын ЗДТГазрын  дарга хариуцана. 

6.4. Хөтөлбөрийг  удирдлагаар хангах, хэрэгжилтийг гардан зохион байгуулах ажлыг Сумын ЗДТГазрын холбогдох мэргэжилтэн, багийн Засаг дарга, Соёлын төвийн эрхлэгч, сургууль цэцэрлэгийн удирдлага, нийгмийн ажилтанууд хамтран гүйцэтгэнэ.

6.5. Соёлын өвийг хадгалж хамгаалах, түгээн дэлгэрүүлэх, өвлүүлэх, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх чиглэлээр суманд үйл ажиллагаа явуулж буй төрийн ба төрийн бус байгууллагууд, аялал жуулчлал, үйлдвэрлэл эрхлэгч аж ахуйн нэгжүүд, өв тээгч болон иргэн хүн бүр идэвхи санаачлага гарган ажиллах үүрэг хүлээнэ.

 

Долоо. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх хугацаа

7.1. Сумандаа түүх соёлын биет болон биет бус өвийг хадгалж хамгаалах, судлан дэлгэрүүлж, бүтээлчээр ашиглах энэхүү хөтөлбөрийг 2014-2016 оны хооронд

хэрэгжүүлнэ.

 

Найм. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажилгааны төлөвлөлт, санхүүжилт

8.1. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажилгааг Сумын ЗДТГазар, Соёлын төв хамтран жил жилээр нарийвчлан төлөвлөж хэрэгжүүлнэ

8.2. Энэхүү хөтөлбөрийг дараах хөрөнгийн эс үүсвэрээс санхүүлнэ. Үүнд:

  1. Улсын төсөв
  2. Орон нутгийн төсөв
  3. Гадаад болон олон улсын байгууллагын хөрөнгө хандив
  4. Хувийн хөрөнгө оруулалт 

 

 

 “Хархорин-Соёлын өв” хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны

ерөнхий төлөвлөгөө /2014-2016/

 

8.1.  Судлан сурвалжлах, бүртгэн баримтжуулах, хамгаалах

Хийх ажил

Хугацаа

Төсөв

/мян.төг/

Хэн хариуцах

Хамтран оролцох

Тайлбар

0

1

2

3

4

5

6

1

Суманд бүртгэлтэй үл хөдлөх         дурсгалуудыг гэрээгээр эзэмшүүлэх

2014-2016 он

 

Соёлын төвийн эрхлэгч

Сумын ЗДТГазрын БОБайцаагч, НБТүшмэл, БЗДарга нар

 

2

Бүх дурсгалын эрдэм шинжилгээний тодорхойлолтыг дэлгэрүүлэх байршлын схем хийх

2014 -2015 он

 

Соёлын төвийн эрхлэгч

ДӨ-ОХСДГЗ, Хархорин музей, Эрдэнэ зуу музей

 

3

Соёлын биет болон биет бус өв тээгчийг эрэн сурвалжлах, бүртгэх, гэрчилгээжүүлэх, сургалтын эрх олгох

2014-2015 он

 

Засаг дарга, Соёлын төвийн эрхлэгч

 

ДӨ-ОХСДГЗ, БЗДарга нар, ССАЖЯамны холбогдох газар хэлтэс

 

4

Бүртгэл мэдээлэлын санг цахим программд оруулах

2014 -2015 он

 

Соёлын төвийн эрхлэгч

Сумын ЗДТГазар,

 

5

Дурсгалуудын хамгаалалт, хашаа, танилцуулга хийх

2014-2015 он

 

Засаг дарга, Соёлын төвийн эрхлэгч

БЗДарга нар,  ДӨ-ОХСДГЗ, Хархорин музей, Эрдэнэ зуу музей

 

6

Тухайн дурсгал бүрийг аялал жуулчлалын чиглэлд хамруулах арга замыг тодорхойлж, зам харгуйг засварлах

2014-2016 он

 

ЗДТГ, Мэргэжлийн байгууллагууд

Холбогдох байгууллагууд, Аялал жуулчлал эрхлэгч ААНэгжүүд,

 

7

Үл хөдлөх дурсгалуудыг бэхжүүлэх, сэргээн засварлалт хийх, төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлэх

2014-2016 он

 

Соёлын төв

Соёлын өвийн төв

 

 

8.2. Мэдээлэл сурталчилгаа, түгээн дэлгэрүүлэх

0

1

2

3

4

5

6

1

Бүх СӨББ, ЕБС-иуд, Соёлын өргөөнд “Ардын уламжлалт  зан үйлийн танхим” байгуулж тогтмол ажиллуулах.

2014-2015 он

 

Соёлын төвийн эрхлэгч, СӨБ, ЕБС-ийн эрхлэгч, нийгмийн ажилтан

Сумын ЗДТГазар

 

2

Улсын баяр наадмыг тэмдэглэх үеэр  “Хархорин-Соёлын өлгий” нэртэй мэдээлэл сурталчилгаа, уламжлалт тоглоом наадгай явуулах гэрүүд бэлтгэн ажиллуулах.

2014 оноос

 

ЗДТГ, Соёлын төвийн эрхлэгч

ДӨ-ОХСДГЗ, Хархорин музей, Эрдэнэ зуу музей, СӨБ, ЕБС-иуд

 

3

Багуудын өдөрлөг, төрийн байгууллагуудын нээлттэй хаалганы өдрүүдэд  тусгай самбар дэлгэц ажиллуулж Соёлын өвийг сурталчлах арга хэмжээг тогтмол явуулах

2014 оноос

 

ЗДТГ, Соёлын төвийн эрхлэгч

ДӨ-ОХСДГЗ, Хархорин музей, Эрдэнэ зуу музей, СӨБ, ЕБС-иуд

 

4

Түүх соёлын дурсгалт газар, байгууламжуудыг багтаасан танилцуулга, нугалбар монгол англи хэлээр хэвлэн жуулчдын хүртээл болгох.

2014 он

 

ЗДТГ-ын дарга, мэргэжлийн байгууллага

Сумын ЗДТГазар, ДӨ-ОХСДГЗ, Хархорин музей, Эрдэнэ зуу музей,

 

5

Сумын  цахим сайтад соёлын дурсгалууд өв тээгчдийн цуглуулга, урлаг уран бүтээлийн талаар оновчтой мэдээллүүд байршуулж сурталчлах

2014-2016 он

 

Иргэний танхимын ажилтан, мэдээлэл хариуцсан ажилтан

Холбогдох ажилтнууд

 

6

Эрийн гурван наадмын ёс жаягийг сэргээн, уламжлалт чанараа хадгалсан Монгол наадам зохион байгуулж хэвших

2014-2016 он

 

Мэргэжлийн холбоод

 ,ажлын хэсэг

Холбогдох ажилтнууд

 

7

Сумын баяр наадам, багийн өдөрлөг, майдар эргэх ёслол, цамын бүжиг, ардын гар урлал, үйлдвэрлэл, уламжлалт зан үйл зэрэг сэдвээр баримтат кино, теле нэвтрүүлгүүд  хийх

2015 оноос

 

Засаг дарга

Сумын ЗДТГазар

 

 

8.3. Иргэд олон нийтэд өвийн боловсрол олгох, соёлын биет бус өвийг хойч үедээ уламжлуулан өвлүүлэх

 

1

2

3

4

5

6

1

Өсвөр хойч үедээ өвийн боловсрол олгох сургалтыг боловсролын байгууллагуудад тусгай  хөтөлбөрөөр явуулах

2014-2016 он

 

ЗДТГазар,

Музейн боловсролын ажилтан

ДӨ-ОХСДГЗ

 

2

Иргэд олон нийтэд өвийн боловсрол олгох ажлыг үе шаттай зохион байгуулах

2014-2016 он

 

Сумын ЗДТГазар

ДӨ-ОХСДГЗ, Музейн боловсролын ажилтнууд, Насан туршийн боловсролын арга зүйч

 

3

Соёлын өвийг хамгаалагч, сурталчилагч сайн дурын ажилтанууд бэлтгэх

2014-2016 он

 

Сумын ЗДТГазар

ДӨ-ОХСДГЗ, Музейн боловсролын ажилтнууд, Насан туршийн боловсролын арга зүйч

 

4

Өв тээгчийн шавь сургалтыг зохион байгуулах.

2014-2016 он

 

Засаг дарга, Соёлын төвийн эрхлэгч

Сумын ЗДТГазар, БЗДарга нар,

Насан туршийн боловсролын арга зүйч

 

5

Ардын дуу, бүжиг, хөгжим, язгуур урлаг, ерөөл магтаал, цоллогчийн төрөлжсөн сургалтыг тусгай хөтөлбөрөөр болон  “Авъяас” хөтөлбөртэй  уялдуулан, СӨБ ЕБС-д  зохион байгуулах

2014-2016 он

 

Соёлын төвийн эрхлэгч СӨБ, ЕБС-ийн захирал эрхлэгч нар

БЗДарга нар,

Насан туршийн боловсролын арга зүйч, ЕБС-н нийгмийн ажилтнууд

 

6

 Сумандаа язгуур урлагын наадмыг төрөлжүүлэн, үе шаттайгаар зохион байгуулах

2014-2016 он

 

Соёлын төвийн эрхлэгч, ажлын хэсэг

Мэргэжлийн байгууллагууд

 

 

8.4. Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгох

 

0

1

2

3

4

5

6

1

Багуудын онцлоготой уялдуулан зан үйл, ёслол, баяр наадмыг үндэсний уламжлалт ёсоор  зохион байгуулж, хэвшүүлэх

2014-2016 он

 

ЗДТГ, БЗДарга нар

Багийн иргэд, мэргэжлийн холбоод

 

2

Мал ноослох, эсгийний баяр хийх, эмнэг хангал сургах, уламжлалт аргаар мал аж ахуйн тоног хэрэгсэл хийх, цагаан идээ боловсруулах, ердийн хөсгийн тээвэр зэрэг зан үйлийн   үзүүлбэрийг жуулчны хүртээл болгох   

2014-2016 он

 

ЗДТГ, БЗДарга нар

Аялал жуулчлал эрхлэгч ААНэгжүүд, иргэд

 

3

Үндэсний гар урлал, мал аж ахуйн тоног хэрэгсэл үйлдвэрлэгч аж ахуйн нэгж, иргэдийг бодлогоор дэмжиж, байнгын үйл ажиллагаа явуулах орчин нөхцлөөр хангах

2014-2016 он

 

ЗДТГазар

Урлаач, өв тээгч нар

 

4

Морь, тэмээ, үхэр унуулах, төрөл бүрийн тоглоом наадгай тоглуулах зэрэг төлбөртэй үйлчилгээ явуулах.

2014-2016 он

 

ЗДТГазар, БЗДарга нар

Жуулчны баазууд, иргэд

 

5

Урлаг соёлын тайлан болон тусгай хөтөлбөрт тоглолтууд хийх

2015-2016 он

 

Соёлын төвийн эрхлэгч

Өв тээгч иргэд

 

6

“Эрдэнэ зуу”- цамыг бүрэн бүрэлдэхүүнээр, уламжлалт дэг ёсоор нь дэглэж олны хүртээл болгох

2015-2016 он

 

ЗДТГ, Эрдэнэ зуу музейн захирал, Хамба лам

ДӨ-ОХСДГЗ

 

7

 Эрдэнэзуу, Баруун  хийдийн Майдар эргэх болон шашны бусад  зан үйлийг сурталчлан, шүтлэгтэн олныг татах ажлыг зохион байгуулах

2014-2016 он

 

ЗДТГ, Эрдэнэ зуу музейн захирал, Хийдүүдийн Хамба лам нар

ДӨ-ОХСДГЗ

 

 

 

 

 

 

 

Ес: Хөтөлбөр хэрэгжүүлснээр хүрэх үр дүн

Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр дараахь үр дүнд хүрнэ:

-       Сумын нутаг дэвсгэрт байгаа бүх түүх соёлын дурсгал, соёлын биет  бус  өв тээгчдийн судалгаа бүрэн гарч, бүртгэл мэдээллийн сантай болно.

-       Түүх соёлын үл хөдлөх дурсгалыг хамгаалах, хадгалах, сэргээн засварлах, бэхжүүлэх арга хэмжээний орон нутгийн бодлоготой болсон байна.

-       Соёлын өвийн тухай боловсрол, мэдлэг эзэмшүүлэх сургалтын тогтсон системтэй болж үйл ажиллагаа нь жигдэрсэн байна.

-       Соёлын өвд хандах иргэд олон нийтийн хандлагад өөрчлөлт гарч өвөө хамтран хамгаалах, өвлүүлэн уламжлуулах, дамжуулан хадгалуулах идэвхи эрмэлзлэлтэй болно.

-       Иргэд өөрийн уламжлалт мэдлэг чадвар, ур авъяасаа олон нийтийн хүртээл болгож, эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэн, амьдрал ахуйгаа дээшлүүлэх чадвартай болно.

-       Уламжлалт баяр наадам, аливаа ёслолын арга хэмжээ бүрэн төгөлдөр зохион байгуулагдаж түүнд оролцогчдын сэтгэл ханамж дээшилнэ.

-       Хархориныг зорин ирж буй аялагч жуулчдад үзүүлэх үзвэр үйлчилгээний тоо өснө.

-       Аялал жуулчлалын үйлдвэрлэлээс сумын төсөвт оруулах орлогын хэмжээ нэмэгдэнэ.

-       Аялал жуулчлал, соёлын өвийг хамгаалах чиглэлээр хөрөнгө оруулагчид нэмэгдэнэ.

-       Сум “Хархорин-Түүх соёлын өлгий нутаг” гэсэн шинэ дүр төрхийг бүрдүүлж чадна.

 

Арав: Хөтөлбөрийн шалгуур үзүүлэлт.

10.1. Эрэн хайж судлан илэрүүлсэн өв дурсгал, өв тээгчдийн тоо

10.2. Бүртгэл мэдээллийн сан бүрдүүлсэн байдал

10.3.  Өвийн хамгаалагчдын тоо, жил бүрийн өсөлт

10.4. Соёлын өвийн мэдлэг боловсрол олгох сургалтыг зохион байгуулсан байдал, хамрагдагсдын тооны өсөлт

10.5. Соёлын биет болон биет бус өвийг дамжуулан, эзэмшигчдийн тоо

10.6. Иргэдийн өөрийн мэдлэг, ур чадвар, эрхэлж буй уламжлалт үйлдвэрлэлээ аялал жуулчлалтай холбон эдийн засгийн эргэлтэнд оруулсан байдал, орлогын хэмжээ

10.7. Хархорин сумыг зорин ирэх жуулчдын тооны өсөлт, жил бүрээр

10.8. Соёлын өвийг хамгаалах, уламжлуулан өвлүүлэх, аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр суманд хөрөнгө оруулагч, хандивлагчдын тоо, хөрөнгө оруулалтын хэмжээ

10.9. Соёлын бүтээлч үйлдвэрлэл, аялал жуулчлалын үйлчилгээнээс сумын төсөвт орох орлогын хэмжээ

 

 

Засаг Даргын Тамгын Газар

Ажлын хэсэг

2014 оны 02-р сарын 25

 

Санал асуулга

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

ЗДТГ-ын мэдээлэл
ИТХ-ын мэдээлэл
Сумын шинэ мэдээ мэдээлэл
Тендерийн мэдээлэл
Төрийн үйлчилгээ
Тогтоол шийдвэр