» » ЗАХ , ХУДАЛДААНЫ ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ НЭЭХЭЭР ШИЙДВЭРЛЭЛЭЭ.
ЗАХ , ХУДАЛДААНЫ ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ НЭЭХЭЭР ШИЙДВЭРЛЭЛЭЭ.
Сумын Онцгой комисс хуралдаж дараах шийдвэрүүдийг гаргалаа.
1. 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрөөс зах, худалдааны төвийн үйл ажиллагааг бүртгэл хяналтын нэгдсэн системийг тогтмол хөтлүүлэн, халдвар хамгааллын дэглэмийг сахин 09.00-18.00 цагийн хооронд ажиллахаар нээж, холбогдох мэргэжлийн байгууллагуудын өгч байгаа заавар зөвлөмж, шаардлагыг биелүүлж ажиллуулахыг байгууллагын дарга эрхлэгч нарт үүрэг болгох
2. Банк, харилцаа холбооны газрууд бүртгэл хяналтын нэгдсэн системийг тогтмол хөтөлж, халдвар хамгааллын дэглэмийг сахин цагийн хуваарийн дагуу ажиллах
3. Ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийн сурагчдыг 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрөөс тодорхой тогтсон цагийн хуваарийн дагуу хичээллүүлж, халдвар хамгааллын дэглэмийг мөрдөх, эцэг эх, асран хамгаалагчидтай гэрээ байгуулан хараа хяналттай байх, анги удирдсан багш нарт үүрэг өгч ажиллахыг сургуулийн захирлуудад хариуцуулах
4. Дархлаажуулалтад хамрагдаагүй иргэдийн судалгааг гаргаж, нэн даруй хамруулахыг багийн Засаг дарга нар болон Нэгдсэн эмнэлэг, Өрхийн эрүүл мэндийн төвийн удирдлагуудад үүрэг болгох
5. Малчдын хөдөлгөөнийг хяналтын постны алба хаагчид бүртгэл асуумжийг тодорхой цаг зааж орох гарахыг зөвшөөрөх
6. Нийт иргэдэд үйлчилгээний газруудаар үйлчлүүлэхдээ хүн хоорондын зай барих, хувийн хамгаалах хэрэгслийг зааврын дагуу тогтмол хэрэглэх, бөөгнөрөл үүсгэхгүй байх, онцын шаардлагагүй бол гадуур гарахгүй байж, хүүхдүүддээ тавих анхаарал, хараа хяналтаа сайжруулахыг анхааруулах
7. Ариутгал, цэвэрлэгээ хангалтгүй хийсэн, халдвар хамгааллын дэглэм мөрдөөгүй үйлчилгээний байгууллагууд, гэрийн ажиглалтын дэг зөрчиж байгаа иргэд болон бусад санал хүсэлтийг 70327244 утсаар мэдэгдэх / Шуурхай штаб 24 цагаар ажиллаж байна.
8. Дээрх шийдвэрүүдийн хэрэгжилтэд хяналт тавьж, илэрсэн зөрчилд тухай бүр хариуцлага тооцож ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад даалгалаа.

 

Санал асуулга

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

ЗДТГ-ын мэдээлэл
ИТХ-ын мэдээлэл
Сумын шинэ мэдээ мэдээлэл
Тендерийн мэдээлэл
Төрийн үйлчилгээ
Тогтоол шийдвэр