» » МАЛ ТӨЛЛӨЛТ 51.1 ХУВЬТАЙ БАЙНА
МАЛ ТӨЛЛӨЛТ 51.1 ХУВЬТАЙ БАЙНА

Аймгийн хэмжээнд 2020 жилийн эцэст 19 сумын 17464 малчин өрхөд нийт 4.4 сая мал тоологдсон. Үүнээс 1.9 сая хээлтэгч мал тоологдож, мал хээлтүүлгийн мэдээгээр 1.3 сая гаруй мал төллөхөөр тооцоо гарч бэлтгэл ажлыг хангасан. Өнөөдрийн байдлаар 21.5 мянган мал хээл хаяж, төллөвөл зохих хээлтэгчийн 51.1 хувь буюу 717.2 мянган мал төллөсөнөөс 684.8 мянган төл мал бойжиж, төл бойжилт 95.5 хувьтай байна.

Мал төллөлтийн явцыг сумдаар авч үзвэл:  Өлзийт 80.3 хувь буюу 47219, Есөнзүйл 79.5 хувь буюу 64138, Баянгол 92.8 хувь буюу 91092, Сант 94.7 хувь буюу 64563 төл бойжуулж, мал төллөлт хамгийн их хувьтай байна.

Цаг агаарын нөхцөл байдлын улмаас аймгийн хэмжээнд нийт малын 3.4 хувь буюу 152.2 мянган мал, үүнээс  тэмээ 2250, адуу 5868, үхэр 9588, хонь 61679, ямаа 72894 зүй бусаар хорогдсон дүн мэдээтэй байна.

Зүй бус хорогдлын мэдээг сумдаар Гучин-Ус суманд 20619, Зүүнбаян-Улаан суманд 16757, Богд суманд 21032, Сант суманд 19380, Төгрөг суманд 12028, Баруунбаян-Улаан суманд 11830 толгой мал хорогдож, том малын зүй бус хорогдлын дийлэнхийг эзэлж байна.

МАЛ ТӨЛЛӨЛТ 51.1 ХУВЬТАЙ БАЙНА

 

Санал асуулга

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

ЗДТГ-ын мэдээлэл
ИТХ-ын мэдээлэл
Сумын шинэ мэдээ мэдээлэл
Тендерийн мэдээлэл
Төрийн үйлчилгээ
Тогтоол шийдвэр