» » “СОЁЛЫН БИЕТ ӨВИЙН ХАДГАЛАЛТ, ХАМГААЛАЛТ” сэдэвт цахим сургалт 2021 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр амжилттай болж өндөрлөв.
“СОЁЛЫН БИЕТ ӨВИЙН ХАДГАЛАЛТ, ХАМГААЛАЛТ” сэдэвт цахим сургалт 2021 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр амжилттай болж өндөрлөв.
Тус сургалтын сургагч багшаар Соёлын өвийн үндэсний төвийн соёлын биет өвийг сэргээн засварлах газрын дарга М.Оюунтулга Ph.D, Япон улсын Осака хотын хадгалалт, хамгаалалтын хүрээлэнгийн салбарын эрхлэгч Ито Кожи Ph.D, Хоккайдо мужийн Самани ардын урлагийн музейн хадгалалт, хамгаалалт хариуцсан мэргэжилтэн Такахаши Мисүзү М.S нар оролцлоо.
Хархорум музейд зохион байгуулсан сахрын уусмалаар органик эдлэл бэхжүүлэх онол болон дадлага сургалтын тухай болон өөрийн судалгааны ажлын талаар Ито Кожи багш сонирхолтой мэдээллийг өгөв. Мөн музейн гэрэлтүүлэг, гэрэл үүсгүүр болон шилэн эдлэлийн хадгалалт, хамгаалалтын тухай сургалт Монголд урьд нь явагдаж байгаагүй бөгөөд музей, эрдэм шинжилгээний байгууллагын мэргэжилтнүүдэд чухал шаардлагатай мэдээллийг олгосон сургалт болж өнгөрлөө.
Цаашид сургалтад оролцсон мэргэжилтнүүд эдгээр судалгааны талаар сургагч багш нартай холбогдон арга зүйн зөвлөгөөг нээлттэй авах боломжтой болов.
Сургалтад 20 гаруй байгууллагын 41 хүн оролцов.

“СОЁЛЫН БИЕТ ӨВИЙН ХАДГАЛАЛТ, ХАМГААЛАЛТ” сэдэвт цахим сургалт 2021 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр амжилттай болж өндөрлөв.

 

Санал асуулга

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

ЗДТГ-ын мэдээлэл
ИТХ-ын мэдээлэл
Сумын шинэ мэдээ мэдээлэл
Тендерийн мэдээлэл
Төрийн үйлчилгээ
Тогтоол шийдвэр