» » СУМЫН ОНЦГОЙ КОМИСС ХУРАЛДЛАА.
СУМЫН ОНЦГОЙ КОМИСС ХУРАЛДЛАА.
Сумын Онцгой комисс хуралдаж цаг үеийн асуудлаар мэдээлэл солилцож, дараах шийдвэрүүдийг гаргалаа.

 

1. Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахалтай тэмцэх хариу арга хэмжээг эрчимжүүлэх, эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор сумын нутаг дэвсгэрийн хэмжээнд төрийн болон орон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 2021 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 06:00 цагаас 2021 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 06:00 цаг хүртэл сунгах
2. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгасантай холбогдуулан сумын нутаг дэвсгэрийн хэмжээнд 2021 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 06:00 цаг хүртэл архи согтууруулах ундаа худалдаалах, түүгээр үйлчлэхийг хориглох
3. Зөвхөн орон нутгийн худалдаа эрхлэгч иргэн, аж ахуй нэгж, байгууллагын хүнс барааг тээвэрлэх, өгч байгаа заавар зөвлөмжийг дагаж гэрийн ажиглалтын дэглэмийг мөрдөхийг тээврийн жолооч нарт үүрэг болгох, үүнд холбогдох байгууллага, албан тушаалтан хяналт тавьж ажиллах
4. Зөвшөөрөгдсөн төрийн байгууллага, хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд бүртгэл хяналтын системийг тогтмол хөтлүүлэх, хүнсний бүтээгдэхүүн, эм эмнэлгийн хэрэгслийн үнийн зохиомол хөөрөгдлийг үүсгэхгүй байх, илэрсэн зөрчлийг тухай бүр арилгуулж, зөрчил гаргасан газруудын үйл ажиллагааг нэн даруй зогсоох хүртэл арга хэмжээ авч ажиллах
5. Архангайн Хотонт суманд халдварын батлагдсан тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан Нарийн хүр, Онгоцон ухаа, Орхон багийн иргэд тухайн нутагт хөдөлгөөн үйлдэхгүй байх, хувийн хамгаалалт, дэглэмийг сайтар сахих
Сумын Шуурхай штаб 08.30-21.00 цаг хүртэл ажиллаж иргэдийн санал хүсэлт, мэдээллийг 70327244 утсаар авч байна.
Сумын Онцгой комисс
Санал асуулга

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

ЗДТГ-ын мэдээлэл
ИТХ-ын мэдээлэл
Сумын шинэ мэдээ мэдээлэл
Тендерийн мэдээлэл
Төрийн үйлчилгээ
Тогтоол шийдвэр