» » » Хархорин сумын Эрдэнэ толгой баг
Хархорин сумын Эрдэнэ толгой баг
Хархорин сумын Эрдэнэ толгой баг


Хархорин сумын Эрдэнэтолгой 3 дугаар баг нь Монгол улсын “Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай” хуулийн дагуу Өвөрхангай аймгийн Ардын Хурлын Тэргүүлэгчдийн 1992 оны 9 дүгээр сарын 3-ны өдрийн 14 тоот тогтоолоор анх байгуулагдсан. Анхны багийн засаг даргаар Дэмчигийн Пүрвээ сонгогдон ажиллажээ.

Байршил: Сумын төв

Газар нутгийн хэмжээ:

Нийт хүн ам: 3095, өрх 881, малын тоо толгой 9160 / 2012 оны жилийн эцсийн тооллогоор/

Багийн Алдарт, гавьяат иргэд: Гавьяат механикжуулагч С.Цэрэннадмид, Улсын аврага шувуучин Д.Гэлэгмаа, Ч.Алтанцэцэг, улсын аврага тээвэрчин О.Дондогдорж, улсын аврага тариаланч Баярцэцэг

Түүх, соёлын дурсгалт газрууд: Хархорум хотын туурь, Эрдэнэзуу хийд, Эрдэнэтив толгой, Ханджамц хатны суврага, Дагвадаржаа ламтаны суварга, эртний чулуун мэлхий.

Эрдэнэтолгой багийн иргэдийн нийтийн хурлын даргаар анх Цэрэнгийн Шуурай сонгогдож байжээ. 2008-2012 онуудад Ю.Хатанбаатар хоёр дахь удаагаа сонгогдон ажиллаж байна. Иргэдийн нийтийн хурлын даргаар Ц.Шуурай, Ю.Хатанбаатар багийн Засаг даргаар Д.Пүрвээ-2, Б.Бямбасүрэн тус бүр 3 удаа сонгогдон ажиллаж байжээ.

Б.Бямбасүрэн даргын үед тус баг нь 5 удаа суманд тэргүүлж аймагт 1 удаа тэргүүн байр эзэлж байсан ажлын амжилт арвинтай баг байв.
Иргэдийн нийтийн хурлын тэргүүлэгчээр Л.Ганбат /Сумын Засаг даргын орлогч/, М.Бямбаа “Мөнгөн мод” ХХК-ны захирал/, Д.Оюун-Эрдэнэ /Өрхийн эмч/, Ж.Сарантуяа /Хувиараа хөдөлмөр эрхлэгч/ нар сонгогдож багийн засаг даргаар Д.Батчулуун, багийн зохион байгуулагчаар Д.Хишигсүрэн нар ажиллаж байна.
Санал асуулга

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

ЗДТГ-ын мэдээлэл
ИТХ-ын мэдээлэл
Сумын шинэ мэдээ мэдээлэл
Тендерийн мэдээлэл
Төрийн үйлчилгээ
Тогтоол шийдвэр