» » ӨНӨӨДӨР ДЭЛХИЙН УСНЫ ӨДӨР
ӨНӨӨДӨР ДЭЛХИЙН УСНЫ ӨДӨР

ӨНӨӨДӨР  ДЭЛХИЙН УСНЫ  ӨДӨР

 

ӨНӨӨДӨР  ДЭЛХИЙН УСНЫ  ӨДӨР

 

Дэлхийн хүн амын өсөлт болон улс орнуудын хотжилт, хөдөө аж ахуйн үсрэнгүй хөгжлийг даган цэвэр усны хэрэглээ жил бүр өсөж байна. Өсөж буй хэрэгцээг хангахаар хаа сайгүй усан хангамжийн системүүд бий болж байгаа хэдий ч өнөөдөр дэлхийн хүн амын 40% нь усны хомсдолтой нөхцөлд амьдарч байгаа бөгөөд 2025 он гэхэд 2/3 нь усны хомсдолд орно гэсэн судалгааг эрдэмтэд гаргажээ.
2020 онд улсын хэмжээнд гол мөрөн, булаг шандны тооллогод 6700 гол, 3600 нуур, 10 мянга шахам булаг хамрагдсанаас 586 гол ширгэж, 480 булаг, 1522 булаг хатаж үгүй болсон харамсалтай тоо баримт гарчээ. Эдгээр ширгэж, хатсан гол, нууруудын 60-70 хувь нь дахиж хэзээ ч сэргэхгүй гэсэн тооцоо бий.
Хэрэв та өдөрт 2 удаа тус бүр 3 минут шүдээ угаадаг, энэ үедээ усны цоргыг нээлттэй орхивол минут тутамд 5л ус зарцуулж улмаар жилд 10950л ус үргүй зарцуулна. Ногоон хөгжилд хувь нэмрээ оруулж, усны зөв зохистой хэрэглээтэй ИРГЭН байхын тулд:
• Шүдээ угаах, угаасны дараа амаа зайлахдаа аяга ус хэрэглэж занших
• Гар нүүрээ угаахдаа усаа хэтэрхий ихээр гоожуулахгүй крантаараа усаа тохируулан хэрэглэж, усаа хэмнэх
• Ус хэрэглэснийхээ дараа крантаа гүйцэд хаах
• Шүршүүрт орохдоо биеэ савандах үедээ усаа хааж байх
• Аяга таваг, жимс ногоог угаахдаа гоожуулж биш саванд хийж угаах
• Хүнс ногоо угаасан усаа битгий асгахаар яаралгүй түүгээр гэрийнхээ цэцэг ногоог услан дахин ашиглах
• Өндөгний хальсаны минералууд ургамалд сайн нөлөөтэй тул өндөг чанасан усаараа цэцгээ усалж байх
• Эвдэрхий цоргоор долоо хоногт 90л ус жилд 4680л ус алддаг.тул эвдэрсэн тохиолдолд түргэн хугацаанд засуулж байх
• Өндөгний хальсаны минералууд цэцэгнд сайн нөлөөтэй. Өндөгний хальсаны минералууд цэцэгнд сайн нөлөөтэй.
• тал тоосгоын аргыг ашиглаж суултуурын усыг хэмнэх
• Гэртээ усны тоолуур тавиулж өрхийн зардлыг хэмнэх
• Сантехникийн тоног төхөөрөмжөө зөв ашиглаж сурах
• Суултуур болон угаалтуурт том хэмжээний хог хаягдал хийхгүй байх. Урсах боломжгүй том хог хаягдлыг бохирын шугамд хийснээр шугам бөглөрч бусад айл өрхийн угаалтуур, суултуураар бохир хальдгийг анхаарах
ИРГЭН БҮР УСНЫ ЗӨВ ЗОХИСТОЙ ХЭРЭГЛЭЭТЭЙ БАЙЖ, ИРЭЭДҮЙ ХОЙЧДОО ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ-УСЫГ ҮЛДЭЭЕ
Санал асуулга

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

ЗДТГ-ын мэдээлэл
ИТХ-ын мэдээлэл
Сумын шинэ мэдээ мэдээлэл
Тендерийн мэдээлэл
Төрийн үйлчилгээ
Тогтоол шийдвэр