» » ХОТ ХООРОНДЫН ХӨДӨЛГӨӨН ХЭВИЙН ҮРГЭЛЖИЛНЭ
ХОТ ХООРОНДЫН ХӨДӨЛГӨӨН ХЭВИЙН ҮРГЭЛЖИЛНЭ

ХОТ ХООРОНДЫН ХӨДӨЛГӨӨН ХЭВИЙН ҮРГЭЛЖИЛНЭ

 

Аймгийн шуурхай штаб Улаанбаатар хотоос ирэх, явах иргэдийн хөдөлгөөнийг хязгаарлах эсэх асуудлаар хуралдаж хот хоорондын хөдөлгөөнийг хэвийн үргэлжлүүлэхээр боллоо.
Эхний ээлжинд Улаанбаатар хотоос баруун аймгууд руу дайран өнгөрч байгаа тээврийн хэрэгслийг аймгийн төвд зогсоохгүй байх зохицуулалтыг хийж, Төрийн үйлчилгээний нэгдсэн төв телекамераар тогтмол хянаж ажиллах үүргийг холбогдох албаныханд өгөв.
Мөн халдварын голомттой бүсээс /Улаанбаатар хот/ ирж байгаа иргэдэд тавих хяналтыг чангатгаж, долоо хоногийн гэрийн тусгаарлалтыг чанд сахиулж ажиллахыг мэргэжлийн байгууллагуудад даалгасан.
Энэ хүрээнд гэрийн ажиглалтанд байгаа иргэдийг бүртгэл хяналтын систем бүхий програмын тусламжтайгаар Шуурхай штабын байранд байршуулсан дэлгэцээр хянаж эхлэв. Тус програмыг төрийн байгууллага, аж ахуйн нэгж, томоохон худалдаа үйлчилгээний төвүүдэд нэвтрүүлж үйлчлүүлэгч, иргэдийн регистрийн дугаараар тухайн иргэнийг орон нутагтаа тогтмол байгаа эсэх, гэрийн тусгаарлалтанд байгаа эсэхийг шалгаж зөрчлийг илрүүлж байна.
Гэрийн ажиглалтын дэглэм зөрчиж, хөдөлгөөн үйлдсэн иргэд хуулийн хариуцлага хүлээхийг анхааруулж байна.
Хичээл сургуулийн үйл ажиллагаа хэвийн явагдаж эхэлсэнтэй холбогдуулан цэцэрлэг, сургуулийн хүүхдүүдтэй айл өрхөд голомттой бүсээс хүн ирсэн тохиолдолд тухайн хүүхдийг 7 хоног гэрийн ажиглалтанд байлгахыг багш, эцэг эхчүүдэд сануулж байна.
ИРГЭН БҮР ХУВИЙН ХАРИУЦЛАГАА НЭМЭГДҮҮЛЖ, ЦАР ТАХЛААС СЭРГИЙЛЬЕ
Санал асуулга

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

ЗДТГ-ын мэдээлэл
ИТХ-ын мэдээлэл
Сумын шинэ мэдээ мэдээлэл
Тендерийн мэдээлэл
Төрийн үйлчилгээ
Тогтоол шийдвэр