» » "БҮТЭЭЛЧ ХАРХОРИН " үйл ажиллагааны хөтөлбөр
"БҮТЭЭЛЧ ХАРХОРИН " үйл ажиллагааны хөтөлбөр

"БҮТЭЭЛЧ ХАРХОРИН "  үйл ажиллагааны хөтөлбөр

 

 

 

НЭГ. ХҮНИЙ ХӨГЖИЛ

 

 

 

Салбарын зорилго:Нийгмийн суурь үйлчилгээг тэгш, хүртээмжтэй хүргэж, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх замаар дундаж давхаргын хамрах хүрээг өргөжүүлэн, гэр бүлд ээлтэй жендерийн мэдрэмжтэй цогц бодлого хэрэгжүүлнэ.

 

 

 

1.1 ҮНДЭСНИЙ БАХАРХАЛ, ӨВ СОЁЛ

 

 

 

Зорилт  1. Эх хэл,  соёл, ёс заншлаа дээдэлсэн эх оронч үзэлтэй эв нэгдлийг эрхэмлэсэн иргэнийг төлөвшүүлэн хөгжүүлж, түүх, соёлын өвөө хамгаалан, үндэсний бахархлаа түгээн дэлгэрүүлж, соёл, урлагийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлнэ.

 

 

 

        Хэрэгжүүлэх арга хэмжээ:

 

 

 

Уламжлалт  монгол ахуй, өв соёлоо сэргээн хөгжүүлэх замаар монгол хүний удмын санг хамгаалах, угийн бичиг, монгол бичгийн бүх нийтийн хэрэглээг нэмэгдүүлж, “Соёлын өв-Хөгжлийн дархлаа” цогц арга хэмжээг хэрэгжүүлнэ.

 

 

 

        1.1.1.2 “Цахим соёл”, “Бүх нийтийн соёлын боловсрол” арга хэмжээг хэрэгжүүлж, орон нутгийн соёл, урлагийн үйлчилгээнд иргэдийн оролцоо, цахим орчин дахь үндэсний соёлын нөлөөг нэмэгдүүлнэ.

 

 

 

          1.1.1.3 Соёлын биет болон биет бус өвийн  хадгалалт, хамгаалалтыг сайжруулан, иргэдийн оролцоог нэмэгдүүлж, соёлын өвийн эсрэг гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх ажлыг хууль хяналтын байгууллагатай хамтран зохион байгуулж, ЭрдэнэЗуу, Шанхын хийдийг улсын хамгаалалтад авах ажлыг судалж шийдвэрлэнэ.

 

 

 

          1.1.1.4 Биет бус өвийг өвлөн уламжлах, шавь сургалтыг хөгжүүлж, шилдэг өвлөн уламжлагчдыг дэмжин, төв халхын болон нутгийн онцлогтой өвийг хамгаалж,  “Соёлын өв- хөгжлийн дархлаа” форумоос гаргасан “Тунхаглал”-ыг хэрэгжүүлнэ.

 

 

 

          1.1.1.5 Орон нутгийн соёл судлалыг хөгжүүлэн төв халхын үнэт зүйлсийг тодорхойлж, олон нийтэд түгээн дэлгэрүүлнэ.

 

 

 

          1.1.1.6  Өвөрхангайн бахархал, үнэт зүйлийг цахим орчинд контент энтертаймент хэлбэрээр сурталчилна.

 

 

 

          1.1.1.7  Эрдэнэ Зуу музейн үзмэрийн танилцуулгыг цахим хэлбэрт шилжүүлэн виртуаль, дижитал музейтэй болно.  

 

 

 

Зорилт 2. Соёл, урлагийн байгууллагын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэн соёлын үйлдвэрлэлийг дэмжих замаар үйлчилгээний чанар, хүртээмжийг өргөжүүлэн, мэргэжлийн хүний нөөцөөр хангана.

 

 

 

Хэрэгжүүлэх арга хэмжээ:

 

 

 

1.1.2.1 Сумын Соёлын төвийг “Соёл, аялал жуулчлалын төв” болгон  гадна тохижилт, техник хэрэгслэлийн хүчин чадлыг сайжруулна.

 

 

 

          1.1.2.2 Соёл, урлагийн нэгдсэн арга хэмжээ, уралдаан, наадам зохион байгуулах замаар хүүхэд залуучууд, ардын авьяастнуудын авьяас билгийг нээн хөгжүүлж, түгээн дэлгэрүүлнэ.

 

1.1.2.3 “Соёлын бүтээлч үйлдвэрлэл-II ” арга хэмжээг хэрэгжүүлж, соёл, урлагийн эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлнэ.

 

 

 

1.2.2.4  Эрдэнэзуу музейд их засвар хийж, Лаврин хийдийн барилгын  их засварын ажлыг Шанхын баруун хүрээ хийдийн их засварын ажлыг  судалж шийдвэрлүүлнэ.

 

 

 

     1.2.2.5Орон нутаг судлах  танхим байгуулж, иргэд, байгууллагуудад тогтмол хугацаанд хуваарийн дагуу үйлчилдэг болгоно. /

 

 

 

Зорилт 3. Соёл, урлагийн үйл ажиллагааны менежментийг сайжруулж, гадаад харилцааг хөгжүүлнэ.

 

 

 

          Хэрэгжүүлэх арга хэмжээ:

 

 

 

          1.1.3.1.Иргэдэд зайны болон нүүдлийн соёл, урлагийн үйлчилгээгхүргэж, номын сангийн цахим үйлчилгээг хөгжүүлнэ.

 

 

 

          1.1.3.2.Мэргэжлийн урлагийн байгууллагын уран бүтээл туурвих үйл ажиллагааг дэмжиж, урлагийн ажилтнуудыг дотоод, гадаад сургалтад хамруулан, “Сонгодог урлаг-III”  арга хэмжээг хэрэгжүүлж, өрсөлдөх чадварыг дээшлүүлнэ.

 

 

 

          1.1.3.3.Ном, соёлын үйлчилгээний оновчтой хэлбэрийг бий болгож, тоног төхөөрөмжийг нэмэгдүүлэх замаар номын санг цахим болгон хөгжүүлэн, жил бүр          1.0 саяас  доошгүй төгрөгөөр номын сангийн фондод баяжилт хийнэ.  

 

 

 

          1.1.3.4.Соёлын өв, урлаг, музейн үйл ажиллагааг аялал жуулчлалтай холбон өргөжүүлж, “Торгоны зам-Хархорум”,Туурайн төвөргөөн”, “Өндөр Гэгээний соёлын өв уламжлагч” зэрэг соёл, урлаг, уран бүтээл, урлалын цогц арга хэмжээг хэрэгжүүлнэ.

 

 

 

1.2 ЭРҮҮЛ МЭНД

 

 

 

Зорилт 1. Өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх тогтолцоог бэхжүүлж, орчин үеийн оношилгоо, эмчилгээний технологийг нэвтрүүлэн, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулна.

 

 

 

Хэрэгжүүлэх арга хэмжээ:

 

          1.2.1.1 Иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх сургалт, сурталчилгааг зохион байгуулж, иргэн бүр урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх эрүүл мэндийн үзлэг, оношилгоонд тогтмол хамрагдах нөхцөлийг сайжруулж, эрүүл, идэвхтэй амьдралын хэв маягийг төлөвшүүлэх арга хэмжээг хэрэгжүүлнэ.

 

 

 

          1.2.1.2 Иргэн бүрийг  урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх хорт хавдрын  төрөл, артерийн даралт ихсэх, чихрийн шижингийн эрт илрүүлгийн эрүүл мэндийн үзлэг, оношилгоонд тогтмол хамруулна.

 

 

 

          1.2.1.3 Иргэдийн дунд эрүүл идэвхтэй амьдралын хэв маягийг төлөвшүүлэх, халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ. Үүнд:

 

<!--[if !supportLists]-->-        <!--[endif]-->Хүн амын хоол тэжээл зохистой хоололт, илүүдэл жин, таргалалттай тэмцэх, давcны хэрэглээг бууруулах арга хэмжээ

 

<!--[if !supportLists]-->-        <!--[endif]-->Хүн амын сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих, хамгаалах, хорт зуршил, мансууралтай тэмцэх арга хэмжээ

 

<!--[if !supportLists]-->-        <!--[endif]-->Арьс, харшлын өвчнийг бууруулах арга хэмжээ

 

<!--[if !supportLists]-->-        <!--[endif]-->Осол, гэмтлээс сэргийлэх арга хэмжээ

 

<!--[if !supportLists]-->-        <!--[endif]-->Хэрх, хэрх төст өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ

 

<!--[if !supportLists]-->-        <!--[endif]-->“Хеликобактер”-гүй гэр бүл арга хэмжээ

 

  -      Эрүүл шүд-Эрүүл хүүхэд үндэсний хөтөлбөрүүдийн хэрэгжүүлнэ.

 

 

 

          1.2.1.4 Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах, бууруулах зорилгоор дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ. Үүнд:

 

     -     Орчны эрүүл мэндийг сайжруулах арга хэмжээ

 

     -     Сүрьеэ өвчинтэй тэмцэх арга хэмжээ

 

     -     БЗХӨ/ДОХ/Тэмбүү өвчнийг бууруулах арга хэмжээ

 

     -    Томуу, томуу төст өвчнийг бууруулах арга хэмжээ

 

     -     “Элэг бүтэн-Монгол” хөтөлбөрийг хэрэгжүүлэх

 

<!--[if !supportLists]-->-     <!--[endif]-->  Хүнсний эрүүл ахуй, аюулгүй байдлыг хангах арга хэмжээ

 

1.2.1.5 Нөхөн үржихүйн эрүүл мэндийг сайжруулах арга хэмжээ

 

<!--[if !supportLists]-->-     <!--[endif]-->Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийг хамгаалах арга хэмжээ

 

<!--[if !supportLists]-->-     <!--[endif]-->Эрчүүдийн эрүүл мэндийг дэмжих арга хэмжээ

 

<!--[if !supportLists]-->-     <!--[endif]-->Өсвөр үе, залуучуудын эрүүл мэндийг хамгаалах, дэмжих арга хэмжээ  

 

 

 

Зорилт 2. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний орчин үеийн оношилгоо, эмчилгээний технологийг нэвтрүүлнэ.

 

 

 

Хэрэгжүүлэх арга хэмжээ:

 

 

 

1.2.2.1 Өрхийн эрүүл мэндийн төвийн  лабораторийн шинжилгээ болон багажийн оношилгооны чадавхыг дээшлүүлэн, эмчилгээ, сувилгааны нэр төрлийг нэмэгдүүлнэ.

 

 

<p class="MsoNormal" style="te

Санал асуулга

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

ЗДТГ-ын мэдээлэл
ИТХ-ын мэдээлэл
Сумын шинэ мэдээ мэдээлэл
Тендерийн мэдээлэл
Төрийн үйлчилгээ
Тогтоол шийдвэр