» » ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТ ӨГӨХӨӨР БҮРТГҮҮЛСЭН ИРГЭДИЙН АНХААРАЛД
ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТ ӨГӨХӨӨР БҮРТГҮҮЛСЭН ИРГЭДИЙН АНХААРАЛД

 

Өвөрхангай аймгийн хэмжээнд Төрийн албаны ерөнхий шалгалт өгөхөөр нийт 335 иргэн цахимаар бүртгүүлсэн байна. Ерөнхий шалгалтыг улсын хэмжээнд 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн зохион байгуулна.
Өвөрханга аймгийн хувьд тус шалгалтыг 2021 оны 3 дугаар сарын 12, 13-ны өдрүүдэд Политехникийн коллежийн хичээлийн байрны 231, 306 тоот танхимд зохион байгуулна.
Иймд Төрийн албаны ерөнхий шалгалт өгөхөөр цахим бүртгэлд хамрагдсан иргэд 3 дугаар сарын 9-ний өдрөөс эхлэн https://exam.csc.gov.mn/ сайтад өөрийн эрхээр нэвтрэн орж, баталгаажилтын хуудсаа хэвлэн авч, хуваарьтай танилцана уу.
Шалгалтын хуваарийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 7032-3538 дугаарын утсаар авах боломжтой.
Санал асуулга

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

ЗДТГ-ын мэдээлэл
ИТХ-ын мэдээлэл
Сумын шинэ мэдээ мэдээлэл
Тендерийн мэдээлэл
Төрийн үйлчилгээ
Тогтоол шийдвэр