» » Хархорин сумын ерөнхий боловсролын “Номын хүрдэн” сургууль
Хархорин сумын ерөнхий боловсролын “Номын хүрдэн” сургууль

Хархорин сумын ерөнхий боловсролын “Номын хүрдэн” сургууль

 

Манай сургуулийн барилга 2011 онд баригдаж 2014 онд ашиглахад бэлэн болж,  улсын комисс хүлээн авсан. 2017 онд БСШУС-ын сайдын А/138 тушаалаар  Монголын бурханы шашны дээд сургуулийн харьяа ерөнхий боловсролын ахлах сургууль нэртэй үүсгэн байгуулагдсан бөгөөд  сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээг 2018 онд аваад Улсын бүртгэлд 2019 оны 01 сарын 13 нд  бүртгэгдсэн. Өвөрхангай аймгийн засаг даргын 2019 оны 04 сарын 19-ны А/254 захирамжаар 12 ажилчдын орон тоотой буюу Захирал 1, сургалтын менежер 1, багш 3, Нягтлан 1,  Нярав 1, үйлчлэгч 1, жижүүр 4, орон тоо нормативаар батлагдаж үйл ажиллагаагаа 2019.05-01 нээс эхэлсэн. 2019.08.17 нд Өвөрхангай аймгийн Боловсрол соёл урлагийн газраас  Математик, монгол хэлний, 2 багшийн сонгон шалгаруулалт зарлаж 2 багш нэмж авч  нийт 14 ажилчинтай 22 сурагчтай  үйл ажиллагаагаа явуулж байгаад  2020.8.18 нд манай сургуулийн зүгээс БСШУС Яаманд сургуулийн тусгай зөвшөөрлийг цуцлуулах хүсэлт өгч МБШДС-н харьяа ЕБ-н ахлах сургуулийн тусгай зөвшөөрлийг БШУ Сайдын 2020.08.21 А/34 тушаалаар цуцлуулж, улмаар Өвөрхангай аймгийн БСУ Газарт сургуулийн хэв шинжийг өөрчлөх  хүсэл өгч Өвөрхангай аймгийн засаг даргын 2020.08.31  А/382 сургалт эрхлэх, тусгай зөвшөөрөл олгох захирамжаар МБШДС-н харьяа ЕБ-н ахлах сургуулийг Хархорин сумын Математик, Гадаад хэлний гүнзгийрүүлсэн нийгмийн ухааны төрөлжсөн ерөнхий боловсролын “Номын хүрдэн” сургууль болгон өөрчилж үйл ажиллагаагаа явуулж байна.

Санал асуулга

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

ЗДТГ-ын мэдээлэл
ИТХ-ын мэдээлэл
Сумын шинэ мэдээ мэдээлэл
Тендерийн мэдээлэл
Төрийн үйлчилгээ
Тогтоол шийдвэр