» » Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн анхааралд!
Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн анхааралд!

Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн анхааралд!

 Монгол Улсын Засгийн газраас Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наяд төгрөгийн цогц төлөвлөгөөг баталсан.

Энэхүү арга хэмжээний хүрээнд хоёр их наяд төгрөгийн ажлын байрыг хадгалах зээлийг арилжааны банкаар дамжуулан жилийн гурван хувийн хүүтэй, гурван жилийн хугацаатай, эхний 12 сар хүртэл үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх нөхцөлтэй олгох ажил эхлээд байна. Арилжааны банкаар дамжуулан олгох уг зээлд хамрагдах аж ахуйн нэгж  барьцаа хөрөнгө хүрэлцээгүй тохиолдолд Зээлийн батлан даалтын сангаар 60 хүртэлх хувийг батлан даалгах боломжтой. Зээлийн батлан даалтын санд хандах аж ахуйн нэгж нь Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, 7 дугаар зүйлийн 7.1-д заасан шаардлагыг тус тус хангасан байх ёстой бөгөөд Та бүхэнд чирэгдэл үүсгэхгүйн үүднээс арилжааны банканд хүргүүлсэн материалд үндэслэн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч мөн эсэх тодорхойлолтыг Зээлийн батлан даалтын санд уламжлах болно.
Иймд жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчийн тодорхойлолт авахаар төрийн байгууллагад хандах шаардлагагүй болохыг үүгээр мэдэгдэж байна.
Санал асуулга

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

ЗДТГ-ын мэдээлэл
ИТХ-ын мэдээлэл
Сумын шинэ мэдээ мэдээлэл
Тендерийн мэдээлэл
Төрийн үйлчилгээ
Тогтоол шийдвэр